БНХАУ Украинаас иргэдээ татаж дуусжээ
2022-03-30

Украинд байсан Хятадын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил дууссан гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Тус яамны мэдээлснээр, Хятадын иргэдийг Украинаас татах ээлжит онгоц гуравдугаар сарын 28-ны өдөр Фужоуд газардсан байна. 

 

Хятадын Гадаад хэргийн яамный албан ёсны төлөөлөгч Ван Вэньбиний мэдээлснээр, Украины хөрш орнууд руу Хятадын 5200 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол 4600 иргэн эх орондоо эргэн иржээ. 

 

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд дайн эхэлснээс хойш дэлхийн улс орнууд иргэдээ яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Ийнхүү нүүлгэн шилжүүлэхэд тухайн бүс нутагт дайн өрнөж байгаа болон Оросын агаарын орон зай хаалттай байгаа зэрэг нь ихээхэн хүндрэл учирж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин