Эрчим хүчний хомстол нүүрлэсэн Шри-Ланкад эсэргүүцэл дэгдэж, хөл хорих цаг тогтоолоо
2022-04-01

Шри-Ланкийн Ерөнхийлөгчийн ордны ойролцоо эмх замбараагүй байдал гарсны дараа энэ улсын нийслэлд хөл хорих цаг тогтоосон талаар  Colombo Gazette мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Коломбо хотын төв, хойд болон өмнөд дүүргүүдэд хөл хорих цаг тогтоосон байна. Шри-Ланкийн эдийн засгийн нөхцөл байдалд бухимдсан олон Коломбо хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар Ерөнхийлөгч Готабая Раджапаксагийн гэрийн ойролцоо жагсаж, ерөнхийлөгчийг огцрохыг шаарджээ.

 

Эсэргүүцэгчдийг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашигласан бол жагсаалд оролцогчид ерөнхийлөгчийн ордон руу хүрэх замыг хаасан автобусыг шатаасан байна. 

 


Энд дуулгахад, Шри-Ланка улсад нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, эрчим хүчний хомстол үүсэж иргэдийн амьдрал нэн хүндэрсэн гэнэ. Улмаар эрчим хүчний хомстол нүүрлэсэн тул өдөрт 12-оос дээш цагийн хугацаанд цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин