Б.Бүжинлхам: Үнийн өсөлтөөс болж Монгол Улсад амьдрах хүсэлгүй болж байна
2022-04-04

 

Үнийн өсөлтийг эсэргүүцэж 18 настай оюутан Б.Бүжинлхам жагсаж байна.

 

МУБИС-ийн I курсийн оюутан Б.Бүжинлхам “Манай үеийнхэн бүгд гадагшаа явж амьдрах хүсэлтэй болсон. Гэхдээ би хэзээ ч тийм бодолтой байгаагүй. Сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнэ маш их өслөө. Өдөрт 100, 100-аар нь нэмж байна. Үүнээс болж Монгол Улсад амьдрах хүсэл минь буурч байгаа. Үнийн хөөрөгдлөөс болж Монгол Улсад амьдрахад хэцүү байна.

 

Анх сургуульд элсэн ороход сургалтын төлбөр маань 2.3 сая төгрөг байсан. Гэтэл гэнэт 400.000 төгрөгөөр нэмэгдсэн. Ээж маань 2018 онд 600.000 төгрөгийн цалин авдаг байсан. Одоо хүртэл нэмэгдээгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байхад цалин хөлс нэг ч төгрөгөөр нэмэгдэхгүй байна. Цалин нэмсэн ч бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэнэ. Бид ийм  нийгэмд амьдрахыг хүсэхгүй байна. Өөрсдөө тэмцэж, жагсахгүй бол удирдлагууд арга хэмжээ авахгүй байна. Манай улс 76 сая малтай. Гэтэл 500 гр сүүг 2000 төгрөгөөр худалдан авч байна. Арай дэндүү байна. Гадагшаа гарч амьдрахыг хүсэхгүй байгаа учраас энд зогсож байна" гэж мэдээллээ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
haa saigui:
Kanadad yum aimar nemegdej bna. Mgloos aimar
2022-04-05
zochin:
gadagshaa garaad yalgaagyi bvr ch aimaar too, yne haragdana.dain zogsvol gaigyi boloh bx.ekcportiin baraagaa hyamagdaj heregleed mah guril cvvgee hyamdruulah heregtei.hyneesee ih maltai gazartai bj nogoogoo tarihad ni demjij zeel ahiu uguuch.tsalin tetgeveree nemeech.yniin horooniihon ajlaa hiij chaddagt ni suudlaa uguud zail
2022-04-04
Temtseh l heregtei. Avilgalchidiin esreg.
2022-04-04
зочин:
Энэ охины 3 үг зөв бичигдсэн байх юм даа ацнуудаа. Эхлээд өөрсдөө дүрэм, мэдлэгээ дээшлүүл.
2022-04-04
солонгост бол хүнсний үнэ үндэслэлгүй өсгөвөл цагдаа нар шалгаад шоронд хийдэг.
2022-04-04
хэдэн багшийн өргөдлийг нь уншаад мэл гайхсан цул алдаа. багшийн дээд гэж хогийн сургууль байнаа чадвартай нь биш ямрууд нь ордын
2022-04-04
багш хүн алдаатай бичихээр яанаа
2022-04-04
z:
yavsan nohoi yas zuuna gej vnen shvv,zaluuchuudad eelgui oron bolj dee.
2022-04-04
монголчууд:
Явсан нь дээр шүү залуусаа Боломж л олдвол
2022-04-04
ЗОЧИН:
БОЛОРЧУЛУУН ГИШҮҮН ХЭЛСЭН МОНГОЛЧУУД ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭЙ ХҮНС ХЭРЭГЛЭЖ БАЙЖ, ҮНЭН ШҮҮ Л ГЭЖ БАЙНА ЛЭЭ ДЭЭГҮҮР ХҮМҮҮС АРАЙ Л ӨӨР ЕРТӨНЦӨД БАЙГААД БАЙХАД ЯАЖ АМЬДРАЛ САЙЖРАХ ВЭ,
2022-04-04
Тамир:
Оюутан хүн гуравхан үгэндээр ингэж алдаж байна гэхээр бидний ирээдүй тун бүрхэг харагдаж байна даа...
2022-04-04
Дэлхий даяараа нөхцөл байдал хүндэрч бн шүү дээ Ийм цаг үeд битгий хэл энгийн цаг сайхан цагт үнсээд угтах харийн улс орон бхгүй шүү дэ Одоо тэд чинь өөрснийгөө яая гэж байна ЯВААД ҮЗ Л ДЭЭ
2022-04-04
Болд:
Ийм жаахан охин ингээд эсэргүүцлээ илэрхийлээд эхэллэлээ. Ард түмний амьдрал ямар болж байгаа нь харагдаж байна. Төрийн эрхэмүүд нэгийг бодно байгаа
2022-04-04