Их Британи: Мариуполийг хурдан буулгаж авахын тулд хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхгүй байна
2022-04-06

Оросын арми бүсэлсэн Украины Мариуполь хотыг хурдан буулгаж авахын тулд энэ хот руу хүмүүнлэгийн тусламж оруулахгүй байна гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.

 

Их Британийн Батлан хамгаалах яам дайны ажиглалт хийж, өдөр бүр Твиттер хуудсаараа дамжуулан товч мэдээлэл хүргэдэг юм. Энэ удаад хүргэсэн мэдээллээс онцолвол, Мариупольд 160 мянга орчим хүн ус, хоол хүнс, эм бэлдмэлгүй байгаа бөгөөд энэ хотод хүндхэн тулаан үргэлжилсээр байгаа гэнэ.

 

Хотын оршин суугчид хүнд нөхцөлд орсон ч Оросын тал хүмүүнлэгийн тусламжийг хот руу нэвтрүүлэхгүй байгаа нь Украины цэргүүдийг бууж өгөхөд шахахын тулд хийж байгаа үйлдэл байж болзошгүй гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Tонил цаашаа... Aзизовын гөлөг өө
2022-04-07
СЛАВА РОССИИ:
За Россию
2022-04-06
зочин:
Tонил цаашаа... Aзизовын гөлөг өө