Латви улс Оросын иргэдийн 100 сая орчим еврогийн өмчийг царцаажээ
2022-04-06

Латвийн Хуульзүйн яам АНУ, ЕХ-ны хоригт багтсан Оросын иргэдийн өмчийг царцааж байгаа талаар мэдэгджээ. Одоогоор 49 үл хөдлөх хөрөнгө, 66 тээврийн хэрэгслийг царцаасан тухай мэдээлэл гарсан байна. 

 

"Хоригийн улмаас Латвид царцаагдсан оросуудын үл хөдлөх хөрөнгийн нийт өртөг 100 сая еврог давна, цаашид царцаах хөрөнгийн тоо нэмэгдэнэ" хэмээн Латвийн Сангийн сайд Янис Борданс мэдэгджээ. Бордансын онцолсноор царцаасан хөрөнгүүд нь хувь хүн дээр бүртгэлтэй байсан гэнэ.  

 

Латви улс ийм шийдвэр гаргахаасаа өмнө Оросын иргэдийг зуны дунд үе хүртэл Латвиас оршин суух эрх авахыг хориглож байлаа. Түүнчлэн Балтын орнуудын хилээр нэвтрүүлэхгүй алдартнуудын жагсаалтыг гаргасан бөгөөд тэдний тоонд жүжигчин Дмитрий Певцов, найруулагч Никита Михалков, дуучин Тимати зэрэг  Оросын удирдлагуудыг дэмждэг олны танил хүмүүс багтжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ямар нэг далим гаргаад хүний өмч хөрөнгийг шууд дээрэмдчих юм. Муухай дээрэмчин, луйварчид байдаг юм байна, энэ өрнөдийнхөн.
2022-04-06
Латви юучив дээ:
Оростой нэг тогооноос хоол идэж байсан новшнууд ш дээ
2022-04-06