Шаварт суусан суудлын автомашин татаж гаргажээ
2022-04-07

 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн “Тээлийн гол” гэдэг газар суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 27 км зам туулан 03:23 цагт очиход Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас Арвайхээр сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Х-гийн “Ландкрузер-200” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг татан гаргасан.  

Shuud.mn
Сонин хачин