Мексик, АНУ-ын хил дээр Украины 1700 дүрвэгч байна
2022-04-07

Мексикийн хойд хил дээр байх Тихуана хотод Украины 1700 дүрвэгч АНУ руу нэвтрэхээ хүлээж байгаа гэнэ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гуравдугаар сард мэдэгдэл хийхдээ Америк Украинаас 100 мянган дүрвэгчийг хүлээн авахад бэлэн гэж мэдэгдэж байлаа. Одоогийн байдлаар, өдөрт 150 орчим дүрвэгч АНУ-д ирж байгаа бөгөөд тэд Мексик рүү жуулчны визээр хүрж, тэндээсээ Америкийн хил рүү явж байгаа аж.

 

Мексикийн Тихуана хотын нэгэн сургуулийг Украинаас дүрвэгчид хүлээн авахаар зориулж тусгайлан зассан байна. Цаашид дүрвэгчдийн тоо нэмэгдэж болзошгүй гэж АНУ үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин