Украины дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд Герман хоёр тэрбум евро зарцуулна
2022-04-08

Украины дүрвэгсдийг хүлээн авч буй Германы мужуудад нийтдээ хоёр тэрбум еврогийн санхүүжилт олгоно гэж ХБНГУ-ын канцлер Олаф Шольц мэдэгджээ. Энэ хөрөнгийг Украинаас Германд ирсэн иргэдийг байршуулах зардалд зарцуулах юм байна. 

 

Санхүүжилт гаргах тухай шийдвэрийг ХБНГУ-ын 16 мужийн удирдлагууд, канцлертай хийсэн уулзалтаар гаргажээ. Одоогийн байдлаар Германд Украины 316 мянган дүрвэгч байгаа бол тэдний 60 мянга орчим нь Берлинд амьдарч байгаа аж.

 

Эргэн сануулахад, Орос хөрш оронруугаа хоёрдугаар сарын 24-ний өдөр халдсанаас хойш дайнаас зугтсан дүрвэгчдийн тоо нэмэгдсээр байгаа юм. НҮБ-ын байгууллагын мэдээлснээр Украинаас дөрвөн сая орчим хүн дүрвэсний хоёр сая гаруй нь хүүхэд байгаа гэнэ. Дүрвэгчид голчлон Польш, Румын, Моладв, Унгар, Словак, Чехийг зорьж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин