Зеленский: Бородянка дахь нөхцөл байдал Буча хотоос аймшигтай байна
2022-04-08

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ээлжит мэдэгдлээрээ Украины цэргүүдийн чөлөөлсөн Бородянка дахь дүр зураглал Буча хотоос ч аймшигтай байна хэмэн онцолжээ. 

 

"Нурангийг цэвэрлэх ажил эхэлсэн. Тэнд илүү аймшигтай байна, Оросын эзлэн түрэмгийлэгчдийн гарт амиа алдсан хүмүүс ч их байна. Мариупольд Оросын цэргүүдийн хийсэн үйлдлийн үнэнийг дэлхий дахин олж мэдсэн цагт юу болох вэ? Тэнд гудамж бүрт Буча болон бусад хотууд шиг дүр зураг байгаа" хэмээн Зеленский мэдэгджээ.

 

Түүнчлэн "зоригтой байх нь бидний брэнд" хэмээгээд олон улсад хандан Оросын эдийн засгийг сүйрүүлэх хориг арга хэмжээ тавихыг уриалжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин