Украины ДНБ 45 хувиар буурна
2022-04-11

Дэлхийн банк Орос, Украины эдийн засгийн талаарх таамаглал гаргажээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Дэлхийн банкны шинжээчдийн таамагласнаар, дайны улмаас Украины эдийн засаг оны сүүл хүртэл 45 хувиар буурах гэнэ. Украины ажиллах хүчний ихэнх хэсэг нь фронт дээр тулалдаж байгаа эсвэл эх орноо орхин явсан, улмаар ихэнх компани хаагдаж, харин үйлдвэр, зам бусад дэд бүтцийг Оросын арми устгасан гэж шинжээчид онцолжээ. 

 

Харин Оросын хувьд, Барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээний улмаас эдийн засаг нь 11,2 хувиар буурна гэж Дэлхийн банк таамаглаж байна. Хөрөнгө оруулалт 16,9 хувиар, бараа үйлчилгээний экспорт 30,9 хувиар харин импорт 35,2 хувиар буурна гэж таамаглажээ. Энэ байдал ирэх хоёр жилд ч төдийлөн өөрчлөгдөхгүй гэж Дэлхийн банкны шинжээчид үзсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Газар нутаг нь ч гэсэн 45хувь буурна. Энэ тэнэг барууныхан Оросын хориг нэртэй бие
2022-04-11
зочин:
дайн зогсвол ч украин ч түргэн сэргэн ээ. Xарин Oрос л нэгэн хэмийн жигд хөдөлгөөнөөр эдийн засгын мөхөл рүүгээ зугууханаар явж байна даа..
2022-04-11