"Дайн ба энх" ном барин, эсэргүүцэл үзүүлсэн иргэнийг саатуулжээ
2022-04-11

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин "тусгай цэргийн ажиллагаа" явуулах тушаал гаргаснаар Оросын арми хөрш оронруугаа довтолж эхэлсэн юм. Энэ үеэс хойш дэлхий даяар төдийгүй Орост ч дайн эсэргүүцсэн төрөл бүрийн жагсаал цуглаан, арга хэмжээ, ганцаарчилсан акцууд зохион байгуулагдаж, тэр тоолонд Оросын цагдаагийнхан иргэдийг саатуулж, торгож, захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа талаарх мэдээлэл гарсаар байна. 

 

Энэ удаад гартаа ном барин эсэргүүцэл илэрхийлсэн иргэнийг цагдаагийнхан саатуулжээ. Тодруулбал, Оросын нийслэл Москва хотын Александрын цэцэрлэгт хүрээлэнд тус хотын оршин суугч Константин Голдман баатар хот Киевийн хөшөөний дэргэд Лев Толстойн "Дайн ба энх" номыг барин зогссон байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, түүнийг ийнхүү ганцаарчилсан эсэргүүцлийн акц эхлүүлснээс хойш нэг их удалгүй цагдаагийнхан түүнийг саатуулжээ. Түүнд ямар шийтгэл оноосон талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин