Удирдах ажилтны сургалт-семинари эхэллээ
2012-01-23

Төв орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдах ажилтны сургалт-семинари өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт эхэллээ. Онцгой байдлын ерөнхий газрын 2011 оны үйл ажиллагааны үр дүн, 2012 онд дэвшүүлсэн зорилтын талаар мэдээлэл өгөх, Онцгой байдлын анги байгууллагын удирдах ажилтны гамшгаас  хамгаалах менежментийн чиг хандлага, удирдах арга барилын талаар шинэ мэдлэг олгох зорилготой уг  тус сургалт-семинари, зөвлөгөөнд Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын нийт 100 гаруй  дарга, захирагч хамрагдаж байна. Сургалт-семинари, зөвлөгөөны үеэр 2011 оны гамшгийн нөхцөл байдал, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудал, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр”-ийн зорилт, гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журам” тэдгээрийн хэрэгжилтийг хангахад удирдах бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг, гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг хэрэгжүүлэхэд  удирдах бүрэлдэхүүний үүрэг, гамшгаас урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж буй ажил, түүний үр дүн,  цаашид анхаарах асуудлууд, Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал, Төрийн удирдах албан тушаалтны манлайлал зэрэг сэдвүүдээр сургалтууд явагдана. Удирдах ажилтны сургалт-семинари, зөвлөгөөн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм.
Shuud.mn
Сонин хачин