Дайны улмаас Украинд 183 хүүхэд амиа алджээ
2022-04-11

Оросын цэргүүд довтолсны улмаас Украинд 183 хүүхэд амиа алдаж, 342 хүүхэд шархаджээ. Энэ талаар Украины УНИАН агентлаг Ерөнхий прокурорын газраас авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна. 

 

Донецк мужид хамгийн их буюу 110 хүүхэд шархадсан бол Киев мужид 98, Харьков мужид 76, Черниговск мужид  54, Николаевск мужид 40, Луганскад 35, Запорожск мужид  22, Херсон мужид 29, нийслэлд 16, Сумск мужид 16, Житомирск мужид 15 хүүхэд шархаджээ. Оросын Зэвсэгт хүчний бөмбөгдөлт, суманд 938 боловсролын байгууллагын байр эвдэрсэн бол 87 нь бүрэн сүйрсэн байна. 

 

НҮБ-ын тооцоолсноор Украинд дайн эхэлснээс хойш 1739 энгийн иргэн амиа алджээ. Гэхдээ энэ тоо нь батлагдсан тохиолдлуудын л тоо бөгөөд бодит байдал дээр амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо өндөр байж болзошгүй гэж НҮБ-ын Хүний Дээд комиссарын газар онцолж байв.

 

 

Shuud.mn
Сонин хачин