З.Мэндсайхан: Бид эрсдэлийн өмнө бэлэн байх ёстой
2022-04-13

 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган болж байна.

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” чуулган болж байна. Хаврын газар тариалан, төлөвлөгөөт ажил эхлэхээс өмнө тариалан эрхлэгчидтэйгээ нэгдсэн байдлаар уулзаж, хаврын тариалалтынхаа өмнө салбарын тулгамдаж буй асуудал, шаардлагатай шийдвэрлэх асуудлыг хамтдаа хэлэлцэн шийдвэрлэхээр энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөн цаг үеийн хувьд онцлог болж байна. Учир нь дэлхий нийтээр цар тахлын дараагийн шилжилт буюу дараа үеийн эдийн засгийн сэргэлтийн үе гэж харж байсан. Гэтэл олон улсад хямралтай энэ үед хүнсний хангамжийн хэрэгцээ ямар чухал шаардлагатай гэдгийг дэлхий нийтэд хурц асуудал болж байна. Олон улсын хүнд цаг үед Монгол Улс хүнсний ногоо болон үр тариагаа дотоодоосоо бүрэн хангадаг байх зарчмыг тавьж байгаа.

 

...Энэ жил хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хүнсний ногооны ил талбайн тарималд дэмжлэг буюу татаас олгохоор болсон. Энэ нь тонн тутамд 100.000 төгрөгийн дэмжлэг олгохоор болсон. Хүнсний ногооны тариалалтыг дотоодоосоо хангах хөшүүрэг болсон дэмжлэг боллоо гэж харж байгаа.

 

Бидний гол тарианы экспортлогч хоёр улсын хооронд асуудал үүссэн. Дэлхий нийтэд хүнс хомстох эрсдэл харагдаж байна.Тэгэхээр бид эрсдэлийн өмнө бэлэн байх ёстой. Монгол Улс нөөцөө хангасан байх ёстой. Засгийн газраас гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах чиглэлээр хууль санаачилж, УИХ-д өргөн бариад байна. Хуулийн гол зорилго нь мах болон гурилаар дотоодын хэрэгцээний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үнийг тогтвортой барих чиглэл юм" гэлээ. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин