АНУ Украинд нийт 1,65 тэрбум долларын зэвсэг нийлүүлжээ
2022-04-13

Сүүлийн 45 өдрийн хугацаанд АНУ Украинд 1,65 тэрбум долларын зэвсэг нийлүүлсэн гэнэ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Олег Сыромолотов РИА Новости агентлагт ярьжээ. 

 

Түүний өгүүлснээр, сүүлийн найман жил НАТО-ын гишүүн орнууд Украинд зэр зэвсэг, цэргийн техник тасралтгүй нийлүүлсэн бөгөөд "тиймээс украинчууд сайн зэвсэглэсэн" байгаа гэнэ. АНУ Украин руу нийлүүлсэн зэвсэг дунд "Стингер, Javelin, гранатомет болон бусад төрлийн зэвсгүүд байгаа" гэж Олег Сыромолотов өгүүлжээ. 

 

Түүнчлэн Украины эрх баригчид НАТО-ын орнуудаас нийлүүлсэн зэвсгийг аюулгүй хадгалах тал дээр хангалттай арга хэмжээ авч чадахгүй байгаа, тиймдээ ч тун удахгүй бусад орнуудын хар зах зээл дээр эдгээр зэвсгүүд зарагдана гэж тэрбээр онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болчихжээ:
Руский корабль пошёл нахуй
2022-04-14