Махны үнийг 1000 хүртэлх төгрөг, гурилын үнийг 10 хувиар бууруулах боломжтой
2022-04-13

 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн гол нэрийн гурван бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад “Үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгохдоо бараа бүтээгдэхүүний одоогийн үнийг буулгаж, цаашид барих” санал ирсэн байна. Энэ дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин нар үндэсний үйлдвэрлэгч нартай уулзаж, үнэ буулгах санал тавьсан байна. Энэ үеэр

 

  1. Мах үйлдвэрлэгч нар нийслэл квотоо нэмэгдүүлж, зохицуулалтын ажил хийвэл махны үнийг 1000 хүртэлх төгрөгөөр буулгах боломжтой.
  2. Гурил үйлдвэрлэгчид НӨАТ-аас чөлөөлбөл үнийг 10 хувиар буулгах боломжтойг хэлжээ.

 

Мөн үйлдвэрлэгч нарт цахилгааны хөнгөлөлт үзүүлж, үнийг 3-5 хувиар бууруулах боломжтой. Тиймээс энэ саналуудыг УИХ-ын ажлын хэсэг, Сангийн яам судлах чиглэлийг УИХ-ын дарга өглөө.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zvgeer l salin tetgeveree nemeechee manaih shig hyamd mahtai gazar baihgyi bolohoor oros hyataduud zuuj yne usguud irged ni avch chadahaa baigaad bna.yniin horoo ajlaa hii
2022-04-14
zochin:
Хэд хэдэн ченжийн гар дамжиж ирж байгаа мах үнэтэй байхаас яах вэ. Чингэлэг нэртэй хилээр орж ирж байгаа бараанд тээвэр хийж байхад инфляци буулгах, дээр нь хэмнэлт нэртэй туйлшраад яана. Хэдийг хэмнээд хаашаа зарцуулах нь ч тодорхой бус. Ёстой элгийн юм аа.
2022-04-14
s:
chaawaasdaaa temtsel ene vvvvvvlalar yumdaaa
2022-04-13
Зочин:
Мах 1000 тог гурил бас буурч болохоор юм яриад сууж бдаг ийм л хунээр их хурал удирдуулаад явах юм даа арай биш шуу дээ юмны унэ маш их нэмэгдэж ард тумний амьдрал хундэрч бна шуу засаг ажиллаа шуурхай хиймээр бна шуу
2022-04-13