Дорнод аймгийн Чойбалсан суманд хээрийн түймэр гарчээ
2022-04-15

 

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хярт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0132 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Уг түймэр нь Монгол Улсын хилийн 1509-1512 дугаар тэмдэгтийн чиглэлээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт 500 орчим метрт тархан шатаж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин