Хонконгийн Диснейленд нээгдэнэ
2022-04-15

Коронавирусийн халдварын улмаас нэгдүгээр сард хаагдаж байсан Хонконгийн Диснейленд дахин нээгдэхээр болжээ. Энэ талаар компанийн сайт дээр мэдээлсэн байна. 

 

Хонконг дахь Диснейленд энэ сарын 21-ний өдрөөс эхлэн үйлчлүүлэгчдээ хүлээн авах бөгөөд Диснейлендээр үйлчлүүлэхийн тулд тусгай апликейшн ашиглах ёстой гэнэ. Мөн гагцхүү нутгийн оршин суугчид л энэ паркаар үйлчлүүлэх боломжтой аж. 

 

Коронавирусийн халдварын улмаас Диснейленд гагцхүү дотоодын жуулчдыг хүлээн авч, гадаад улс орнуудаас энэ паркийг зорьж ирэх урсгал хаагдсаны улмаас сүүлийн жилд Диснейленд 307 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин