Польшийн хил дээр хоригийн улмаас олон зуун ачааны машин гацжээ
2022-04-18

Польш, Беларусийн хил дээр Европын холбооны нутаг дэвсгэрээс гарах гэсэн олон зуун ачааны машин дугаарлан зогсжээ. Энэ цувааны зарим жолооч нар 30 цагийн туршид огт хөдөлгөөнгүй зогссон байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр болж, Орос болон Беларусийн ачааны машинууд Европын холбооны нутаг дэвсгэр дээр зорчих, байхыг хориглосон тул нэн яаралтай Европын холбоог орхих гэсэн машинууд хил дээр урт дараалал үүсгэн, 80 км үргэлжилсэн цуваа бий болжээ. 

 

Ийнхүү хориг хүчин төгөлдөр болсноор зарим ачааны машин ЕХ-ны нутгаас гарахаар хил дээр дараалал үүсгэсэн бол хоригоос өмнө гарч чадаагүй олон мянган машин Европт үлдсэн байна. Тэдгээрийг хэрхэн нь тодорхойгүй, орон нутгийн эрх баригчид хурааж авч болзошгүй гэж ВВС мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэдийнх нь хөрөнгөнд халдсан бол төр, захиргаа, цагдаа хүчний байгуулагуудруу нь цохилт өгөх хэрэгтэй.
2022-04-18
Гохь нь:
Муу Оросууд
2022-04-18