Оросын түрэмгийллийг дэмжсэнтэй холбоотой 140 гаруй хэргийг Германд шалгаж байна
2022-04-18

Герман улсад Украин руу Орос халдсаныг дэмжсэнтэй холбоотой 140 гаруй хэргийг шалгаж байгаа гэнэ. Эдгээрийн ихэнх нь Оросын түрэмгийллийн бэлгэ тэмдэг болсон  "Z" үсэгтэй холбоотой гэж DW агентлаг мэдээлжээ.

 

Энэ үсгийг олон нийтийн газарт дүрслэх нь түрэмгийллийг дэмжсэн хэрэгт тооцогдох тул Эрүүгийн хуулиар хориотой бөгөөд үүнийг зөрчвөл торгууль ногдуулах эсвэл гурав хүртэлх жилийн хугацаагаар хорих ял оноох аж.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Саксони-Анхальтад "Z" үсгийг олны дунд ашигласан хэргээр 19 хэрэг, Гамбургт 17 хэрэг нээн шалгаж байгаа гэнэ. Түүнчлэн, Украинд дайн эхэлснээс хойш Германы хэд хэдэн хотод ОХУ болон ЗХУ-ын далбаа барьсан, Оросыг дэмжсэн жагсаалууд болж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Z чинь фашистуудын тэмдэг, худлаа гэвэл 1973 оны орос хүүхэлдэйн кино үз.
2022-04-18
Америк ах нь цагаан толгойн үсэгнээсээ авч хая гэж л дээ
2022-04-18