Б.Гантулга: Тогтолцоог нураавал ипотекийн зээл зогсоно
2022-04-18

 

Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр, Ипотекийн зээл өнөөдөр 6 хувийн хүүтэй болсон хэдий ч МИК зээлийн шимтгэл гэж 1.6 орчим хувийг авч байна. Санхүүжилтийн эх үүсвэр нь Монголбанкнаас 1%-ийн хүүтэй гардаг. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас гарсан санхүүжилтийг аль нэг банкаар дамжуулаад МИК гэрээ хийж иргэдэд өгсний төлөө хэдэн хувийн хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй гэв. Энэ талаар "Монголын ипотекийн корпораци ОССК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгаас тодрууллаа.

 

Шадар сайд С.Амарсайханы мэдэгдэлтэй холбоотойгоор танай үйл ажиллагаанд хүндрэл учирсан уу?

 

-Хөтөлбөр эхлэхээс өмнө арилжааны банкууд ипотекийн зээлийг 24-30 хувийн хүүтэй олгож байсан. Хугацаа нь 5-12 жил байсан. Энэ нөхцөл байдал руу буцаж орох боломж байна. Шадар сайд мэдэгдэл гаргаснаар үйл ажиллагаанд одоохондоо доголдог үүсээгүй байгаа. Бид гадны байгууллагуудтай харилцдаг. Тиймээс тус байгууллагуудад зөв мэдээлэл өгөх ёстой. МИК 2019 болон 2021 онд олон улсын зах зээлд бонд гаргасан. Мэдэгдэл гаргасан өдөр хөрөнгийн бирж дээр МИК ХХК-ийн хувьцааны ханш 13 хувиар буурсан.  Тиймээс асуудлын мөн чанарыг сайн ойлгож, иргэдэд мэдээлэл өгөхгүй бол буруу ташаа ойлголтоос болоод 15 жил зорьж бий болгосон тогтолцоо нурах вий. Уг тогтолцоо байхгүй бол орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болно.

 

Шадар сайдын мэдэгдэлд МИК зээлийн шимтгэл гэж 1.6 хувийг авдаг талаар дурдсан байсан. Энэ үнэн үү?

 

-Иргэдэд олгож байгаа орон сууцны ипотекийн зээлээс МИК ямар нэгэн хүү, шимтгэл огт авдаггүй. Тусгай зориулалтын компани худалдаж аваад, тус компанитай гэрээ байгуулдаг. Тэгэхээр зээлийг хөрвүүлээд хөрөнгийн зах зээл дээр бий болгодог. Бүтээгдэхүүн гаргахын тулд тодорхой хэмжээний зардал гардаг. Хөндлөнгийн хуулийн байгууллага, санхүүгийн байгууллага магадлан шинжилгээ хийдэг. Эргээд зээл худалдаж авсан банкуудаараа тухайн зээлийг цуглуулахтай холбоотой үйлчилгээний зардал төлдөг зэрэг маш олон зардал гардаг. Уг зардлыг тусгай зориулалтын компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр авдаг. Тус компанийн хувьд хэлцэл эхлэн гүйцэтгэгч буюу авч байгаа дүн нь 0.3-0.5 хооронд хэлбэлздэг.

 

Тусгай зориулалтын сан нь 20-30 жил зээлийн эрсдэлийг хариуцаж байгаа учраас тусгай зориулалтын санд нөөц хөрөнгө буюу эрсдэлийн санг бий болгодог. Эрсдэлийн нөөц сандаа ойролцоогоор нэг хувийг хадгалдаг.  Цар тахлын хүнд хэцүү үед хүү хуримтлуулахгүйгээр иргэдийн ипотекийн зээл төлөлтийг хойшлуулсан. Энэ хугацаанд тус компани Монголбанк болон арилжааны банкуудад бондын үндсэн болон хүүгийн төлбөрийг нөөц сангаасаа гаргасан. Тэгэхээр нөөц сан байсан учраас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр зогсохгүйгээр үргэлжлэх боломжийг хангаж байсан.

 

Цар тахалтай холбоотойгоор 2020 оны эцэст 112 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2021 оны эцэст 147 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, цар тахлын хүнд үед төрийн шийдвэрийг хүндэтгэж, ачааг үүрэлцсэн хувийн хэвшлийн компани.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл
2022-10-21