Я.Эрдэнэсайхан: ЖДҮХС 250 тэрбум төгрөгийн авлагатай байна
2022-04-19

Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсож байна.

 

ЖДҮ-ийн корпораци байгуулах үүрэг чиглэлийн дагуу судалгаа тооцоо хийж, ямар хэлбэрийн компани байгуулах төлөвлөгөөг боловсруулаад байна. 2008 оны Засгийн газраас ЖДҮ-ийн корпораци байгуулах гарсан ч хэрэгжээгүй байна. Энэ тогтоолын дагуу корпораци байгуулах боломжтой гэдгийг ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан таницуулгадаа дурдлаа.

 

 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Том сорилтуудыг давлаа. Сорилттой цаг хугацаанд бусад улсуудын дотоодын үйлдвэрлэл хөгжсөн байна. Манай улсад ямар чиглэлийн ЖДҮ-үүд сэргэж, хөгжив?

 

 

ЖДҮС-гийн чиг үүргийг банкаар дамжуулан хэрэгжүүлж болохоор механизмыг бий болголоо. Цаашид санхүүжилтийг энэ системээр явж болохгүй юу? Батлан даалтын сангуудын хөрөнгийг нэмэгдүүлэх хэлбэрээр эх үүсвэрээ нэмэх боломж байна.

 

Том үйлдвэр, компаниудтай ЖДҮ-ийг кластер чиглэлээр хөгжүүлэх талаар судалгаа хийсэн үү? Том үйлдвэрүүдийн түүхий эд, бэлдэцийг ЖДҮ хийвэл тогтвортой хөгжих боломжтой.

 

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан: Монгол Улсад цар тахлын үед хүнс, эмийн үйлдвэрлэл, хоол хүргэлтийн үйлчилгээ илүү хөгжиж, орлого нь нэмэгдсэн байгаа.

 

ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлттэй зээл олгох хоёр механизм байна. Банкаар дамжуулах болон ЖДҮХС-аас олгох.  ЖДҮХС банкны өндөр шалгуурыг хангахгүй, гарааны бизнес хийж байгаа хэсэгт санхүүжилтийг хөнгөлттэй нөхцөлөөр олгодог. Банкны шаардлага хангаж байгаа хэсэг нь банкаар дамжуулан хангаж байна. 10 их наяд төгрөг тодорхой үр дүнгээ өгсөн. ЖДҮ-ийг хаалгаа барихаас хамгаалж чадсан.

 

Том компаниудтай холбох, тэдний түүхий эдийг бэлтгэх, зарим бүтээгдэхүүнийг хийх чиглэлээр судалгаа хийсэн. Солонгос, Японд Кластерийн тухай гээд тусгай хууль байна. Тэр хуулийг судалж, Монголд кластер хөгжүүлэх боломжийг эрэлхийлсэн. Кластерийг хэрхэн тооцох аргачлалыг ХХААХҮ-ийн сайд батална. Ингэснээр ЖДҮХС болон бусад дэмжлэгийн байгууллагууд тооцсон аргачлалаар санхүүжилт олгох эх суурь тавихаар бэлэн болоод байна.

 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Зээлийн эргэн төлөлт ямар байгаа вэ? Эргэн төлөлтөөс энэ жил зээл олгосон уу?

 

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан: ЖДҮГ 2020 оны 8 сард байгуулагдсанаас хойш 350 орчим зээлдэгчтэй холбоотой асуудлаар ажиллаж байна. 2019 онд 4 тэрбум төгрөг орж ирдэг байсан бол 2020 онд 16 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, төвлөрүүлсэн. Энэ жил 36 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

 

ЖДҮС Хөгжлийн банк, Засгийн газарт өртэй байсан. Өнгөрсөн жил орж ирсэн мөнгөө Хөгжлийн банкны зээл, Засгийн газрын бондод төлсөн. Хөгжлийн банкны 120 тэрбум төгрөгийн төлж барагдуулсан. Одоо Засгийн газарт 15.4 тэрбум төгрөгийн бондын өртэй байгаа.

 

ЖДҮС 250 тэрбум төгрөгийн авлагатай байна. Капитал банкнаас 43 тэрбум төгрөг авах авлагатай байна. Банкны эрх хүлээн авагчтай хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулсан гэсэн хариултыг өглөө. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
dn:
naad ih uruu odoo erunhiilegchiin zuvluh ,tamgiin darga geh met undur zindaaniihnaasaa ehleed tuluuleh heregtei bhdaa! alivaag deereesee ovoo bosgoogui bl shaazgai yund suuh ve?
2022-04-19