General Motors Оросын зах зээлийг нэг мөр орхисон гадаадын анхны компани боллоо
2022-04-20

Америкийн General Motors концерн Орос дахь офисын ажилтнуудаа халж, дилерүүддээ автомашин, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт зогсож байгаа талаарх мэдэгдэл хүргүүлжээ. Энэ талаар Коммерсант сонин холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэл дээр үндэслэн дамжуулсан байна. 

 

Харин концерн албан ёсоор энэ мэдээлэлд тайлбар өгөөгүй байна. Дилерүүдийн мэдээлснээр, автомашин, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт зогсож байгаа мэдэгдэл авсан хүн олон байгаа гэнэ. 

 

АНУ Орос руу тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, тэр дундаа өндөр үнэтэй автомашин нийлүүлэхийг хориглосон талаараа гуравдугаар сарын 11-ний өдөр мэдэгдэж байв. Энэ хоригийн улмаас GM концерн Орос руу үнэтэй машин нийлүүлэх боломжгүй болсон тул ийнхүү үйл ажиллагаагаа нэг мөр зогсоосон байна. 

 

Энд дуулгахад, Орос Украин руу халдсаны дараа барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 750 гаруй гадаадын компани Орос дахь үйл ажиллагаагаа түр зогсоосон юм. Харин General Motors компани дайн эхэлснээс хойш Оросын зах зээлийг нэг мөр орхиж байгаа анхны гадаадын компани болж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Чи одоо юу гээд хуцаад байгаа эргүү мал вэ?
2022-04-20
Казахстанчууд үнэн сэргэлэн юмаа, Оросыг орхин гарсан бүх гадаадын компаниудыг Казахстанд ирж үйл ажиллагаагаа явуулахыг уриалллаа шүү дээ, хөнгөлөлт амалж байх шиг. Мөн Хятадаас Орос , Монгол оролгүй шууд галт тэрэгээр Казахстанаар дамжаад Европ ордог шинэ төмөр замыг нээлээ шүү дээ, бас хөнгөлөлт амалж байна
2022-04-20
Чи одоо юу гээд хуцаад байгаа эргүү мал вэ?