Борис Жонсон: Путинтэй хэлэлцэх нь утгагүй, ямар ч нэмэргүй
2022-04-21

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа дайрснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд сөргөлдөгч талууд хэдэнтээ хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүйн дээр сүүлийн үед хэлэлцээ мухардалд орох шинжтэй болсон юм. Өнөөгийн нөхцөлд Оростой хэлэлцээ хийх ямар ч боломжгүй гэж Украины тал мэдэгдэж байсан бол дэлхийн зарим орны төрийн тэргүүн ч ийм утга бүхий мэдэгдэл хийсээр байна. 

 

Хамгийн сүүлд гэхэд, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, Путинтэй хэлэлцэх замаар дайныг зогсоох гэсэн аливаа оролдлого нь утга учиргүй хэмээжээ. Путинтэй хэлэлцээ хийх нь "хөлийг чинь зуураад авчихсан матартай наймаалцах гэж байгаагаас ялгаагүй" хэмээн Жонсон мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Өмнө нь ийм мэдэгдлийг Италийн Ерөнхий сайд Марио Драги хийж байлаа. "Путинтэй ярилцах нь цаг үрсэн хэрэг гэцгээж байсан нь үнэн юм билээ. Түүнтэй ярилцаад ямар ч нэмэргүй" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
amerik, angli 2 oorsdiigoo hicheemeer yum. Tohirltsii gej zondoo guisan daa Orosiin talaas.
2022-04-22
Америк бол дэлхийн цагдаа зохицуулахгүй бол орос хятад хоёр монголыг хуваагаад дуусгана
2022-04-21
Иргэн:
Жонсон, Байдан хоёрын хийсэн хэрэг эхнээсээ илрээд байх шиг байна даа. Герман арай дээр юм уу даа, харзнах иактикт шилжиж байх шиг байна. Зэр зэвсэг амласан шиг аргацаагаад.
2022-04-21
Уншигч:
Хөөрхий оросууд хойд солонгосын араас урагшаа, халзан чөтгөр үхсэний дараа дэлхий нийтийн нүүрийг яаж харна даа, тэр үед оросоороо ярихаасаа ч айж ичих цаг ирсэн байх болно, хутга ханцуйлсан хүнтэй наймаа арилжаа хийхгүй шүү дээ.
2022-04-21
Эргүү малд:
Наад газрууд чинь геноцид явуулсан газрууд. Тийм тул Америк орсон юм
2022-04-21
Хэлгүй дүлий нүдгүй Англи ШИВШИГ:
Сүүлийн 30 жилд 6 дайн хийж олон сая хүнийг зовоосон Барууныхан ОРОСЫН БУРУУТГХАХ ЭРХГҮЙ ! Ану Югослав, Сири,Ливи, Иракт 6-7 удаагийн түрэмгий балмад дайн хийж байхад ХЭЛГҮЙ ДҮЛТЙ НҮДГҮЙ БАЙСАН НҮБ ТАР ТАР !!!! Ану-н түрэмгийлэлд хэлгүй нүдгүй дүлий ЭЗ-ийн хориг тавихгүй байсан 2 НҮҮРТЭЙ АНГЛИ ШИВШИГ !!!
2022-04-21
Эргүү малд:
Наад газрууд чинь геноцид явуулсан газрууд. Тийм тул Америк орсон юм