ВВС: Путин давшилтаа зогсоохыг тушаасны шалтгаан 
2022-04-22

Хэдэн өдрийн өмнө Оросын арми Украины Мариуполь хотыг хамгаалагчдын гол түшиц хэсэг болсон “Азовсталь” төмөрлөгийн үйлдвэр рүү довтолж эхэлсэн талаараа зарлаж байлаа. Харин дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин давшилтаа зогсоохыг тушаасан юм. Тэрбээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзах үеэрээ ийм давшилт хийх шаардлагагүй хэмээсэн байна. Путин ийм шийдвэр гаргахад ямар шалтгаан нөлөөлсөн байж болох талаар ВВС агентлаг тоймлосныг хүргэж байна. 

 

Оросын цэргүүд “Азовсталь” төмөрлөгийн үйлдвэрийг эзлэн авах гэж хэдэн долоо хоногийн туршид хичээж байгаа юм. Энэ үйлдвэрт Украины “Азов” хороо болон энгийн иргэд байгаа гэсэн мэдээлэл бий. Чухам хичнээн хүн байгаа талаарх мэдээлэл тодорхойгүй. Харин Оросын тал энэ үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр 2,5 мянган хүн байгаа гэж мэдээлж байв. 
Украины эрх баригчдын мэдээлснээр энд 1000 орчим энгийн иргэн байж болзошгүй аж. 


Путин, Шойгу нарын уулзалт 


Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Путинтэй уулзах үеэрээ Шойгу Мариуполь хотыг “үндсэрхэг “Азов” хорооны нийслэл” хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр үйлдвэрээс бусад нутаг дэвсгэрийг бүрэн хяналтдаа оруулсан гэж илтгэжээ. 


Шойгуг илтгэл тавьсны дараа Путин “Аж үйлдвэрийн бүс рүү давших шаардлагагүй, давшилтыг зогсоохыг тушааж байна. Ийм тохиолдолд бид цэрэг, офицерүүдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах ёстой. Тэр үйлдвэрийн объектууд дээр газар доогуур мөлхөх хэрэггүй. Энэ үйлдвэрийн бүсийг ялаа ч нисэхээргүй болгож бүсэл” хэмээн тушаажээ. 


Үүний шалтгаан нь чухам юу болсон талаарх хэд хэдэн хувилбарыг ВВС агентлаг дэвшүүлжээ. 

Эхний хувилбар-Цэргийн шалтгаан 

“Азовсталь” бол Зөвлөлтийн үед баригдсан асар том үйлдвэр бөгөөд энэ үйлдвэрийн дор асар том байгууламж байдаг. Зарим мэдээллээс харахад энэ үйлдвэрийн зарим байгууламж цөмийн цохилтыг ч тэсвэрлэх чадвартай гэнэ. Энд сайтар бэлтгэгдсэн цэргүүд байгаа гэх бөгөөд эдгээр цэргүүд тэнгис рүү хүрэх гарцтай, усны нөөц хангалттай байгаа гэж ВВС мэдээлжээ. 


Ийм нөхцөлд үйлдвэрийн бүс рүү давших нь хэт их цаг хугацаа, хохирол араасаа дагуулж болзошгүйг цэргийн шинжээчид онцолсон байна. 


Тиймээс Оросын цэргийн командлал цэргүүдийнхээ хэсгийг өөр чиглэлд илгээж, харин үлдсэн нь Азовсталь үйлдвэр дэх Украины гарнизон хүч, хүнс, эсэргүүцэх чадвараа шавхах хүртэл бүслэлт, бөмбөгдөлтөө үргэлжлүүлэх байх гэж ВВС агентлагийн шинжээчид таамаглажээ. 

 

Хоёр дахь хувилбар- Улс төрийн шалтгаан 


Британийн цэргийн тагнуулын дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн тайланд “Мариуполь хот дахь эсэргүүцлийг Оросын арми сөрөх чадваргүй, энгийн иргэдэд хор хохирол учруулж буй оновчгүй дайралтуудаас харахад Оросын цэргүүд урьдын адил тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байгаа нь харагдаж байна” хэмээн онцолжээ. 


Мариуполь хот дахь цэргийн ажиллагаа хэзээ дуусахыг хэн ч таамаглаж чадахгүй байгаа юм. Америкийн CNN агентлаг АНУ-ын төрийн байгууллагуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ Путин тавдугаар сарын есөн гэхэд ямар нэг ялалтад хүрэхийг хичээж байгаа хэмээн мэдээлжээ. 


Энэ өдөр нь бэлгэдлийн шинжтэй, учир нь тавдугаар сарын есний өдөр Орост ялалтын баярын цэргийн парад болдог бөгөөд чухамхүү энэ өдөр Путин “тусгай цэргийн ажиллагаа” нь амжилттай болсон талаар нийтэд зарлахыг хүсч  байгаа гэж барууны хэвлэлүүд бичжээ. 


Гэхдээ үйлдвэрийн бүсэд ширүүн тулаан өрнөж байгаа, энгийн иргэд болон хоёр талын армиас ихээхэн хохирол гарч байгаа энэ үед мариуполь дахь ажиллагаа амжилттай дуусна гэж хэлэхэд бэрх гэж ВВС онцолсон байна. 


Нөгөө талаас, “Азовсталь” үйлдвэр рүү давшихаас татгалзсан нь улс төрийн яриа хэлэлцээ хийх боломжийг үлдээж байна хэмээн ВВС цохон тэмдэглэжээ. Учир нь Владимир Зеленский Мариуполийн хамгаалагчдыг устгах нь Оростой хийх хэлэлцээнд цэг тавина гэж өмнө нь мэдэгдэж байсан юм. 


Гурав дахь хувилбар- Эдийн засгийн шалтгаан 


"Азовсталь"  бол Европын хамгийн том төмөрлөгийн үйлдвэрүүдийн нэг юм. 

Дайнаас өмнө энэ үйлдвэр жилд дөрвөн сая тонн ган, 3,5 сая тонн ширэм, 1,2 сая тонн төмөр үйлдвэрлэдэг байв. Үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хөлөг онгоц, гүүр, газрын тос дамжуулах хоолой барихад ашигладаг байсан юм. Мөн “Азовсталь” нь Украин дахь цорын ганц төмөр замын цариг үйлдвэрлэдэг газар аж. 

Тулааны үеэр энэ үйлдвэрт асар их хохирол учирсан ч Оросын тал үнэ цэнтэй зүйлийг хадгалж үлдэхээр хичээж байж болох юм гэсэн хувилбарыг ВВС дэвшүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Баги:
Газрын зургаас хархад тэр Азовсталь үйлдвэр Мариупол-н газар нутгийн бараг 3/1-г эзэлдэг юм билээ. Тгээд хотыг чөлөөлцөн ухааны юм ярих болдог л юм бхдаа. Цэвэр халтуур
2022-04-24
азовсталь нь ган, ширэм, төмөр замын рельс үйлдвэрлэдэг гэж гарч байсныг хэлээд байгаа юм уу даа.Энэ үйлдвэртэй зэрэгцээд Азовмаш завод имени Ильича гэсэн 2 том металлургийн үйлдвэрүүд байх ба мөн тэнд бас Азовсталийн бүтээгдэхүүнийг ашиглан уаа-д өргөн хэрэглэгдэх ган хоолойнууд, булан төмөр, швеллер, 2-х тавр, арматур, хүнд машин механизмийн эд ангиуд, кран, ачааны болон вагон цистерн гэх мэтчилэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Азовсталийн ган, ширмийг хөлөг онгоцны, хөдөө аж ахуй машин механизмийн, цэргийн техник хэрэгслэл болон улс ардын аж ахуйн бусад салбаруудад өргөнөөр ашигладаг.
2022-04-23
Zochin:
Zovloltiin ued barigdsan boloxoor xaana yamar xongil bgaag orosuud medej bga. Yamar negen bdlaar ersdel gargaad ezelj avna gvl chadax l uls. Minii bodloor ezlexiin bol daxiad neg bucha bii bolj olon ulsad shuumjlel daguulna gdgees zails xiij bga bx
2022-04-23
Бямбасүрээн сэтгүүлч санаатай юм бол мэдээгээ сайн хяна, олон эх сурвалжийг харьцуул, энэ цагт bbc, cnn зэрэг “томчууд” -ын мэдээ бол нэг л агуулгатай, нэг л талыг баримталж байгаа, цаг үе өөрчлөгдөж барууны ба америкийн иргэд хүртэл мэдээллийг аль аль талын өнцөг эх сурвалжаас өгөхийг шаардах болсон шүү
2022-04-23
Пүтины хажууд байсан бол -Одоо болно доо гөхшөөн, дайнаа зогсоо. Ганц үйлдвэр эзэлж чадахгүй 2 сар болж байж юун украйн бэ гэж хэлэхсэн
2022-04-22
Кккк ойрд ингэж инээсэнгүй
2022-04-22
Зочин:
Рельс төмрийг хэлж байгаа байх л даа
2022-04-22
Энэ уулзсан гэх бичлэг Ямарч байсан гол Фашист Путин нуруу нь лав их өвдөж байгааг илт харагдаж байгаа гэж эмч нар бүгд санал нэгтэй хэлсэн байнлээ
2022-04-22
ZOCHIN:
harin tiimee hamraa NIILUULEH SHAHAM SUUGAAD DRAMMIIN JUJIGCHID SHIG BAIDGAARAA HASHGIRCH YARIAD INEEDTEI HARAGDAJ BAINA
2022-04-22
ZOCHIN:
suuliin 56 honogt anh udaa iim uzegdel bolj baina uzel surtliin ajil
2022-04-22
Зочин:
Урт ширээний араас харьцдаг байсан юу боллоо гэж ингэж нүүр тулж уулзах билээ. Урал дахь бункертээ бүгж байгаа биз
2022-04-22
Бичлэг нь эвлүүлэг байсан юм биш үү, нэг л хөдөлгөөн байж байгаа нь сонин байсан. Тэгээд ч хэлсэндээ хүрээгүй үргэлжлүүлэн бөмбөгдсөөо байгаа биз дээ
2022-04-22
"Мөн “Азовсталь” нь Украин дахь цорын ганц төмөр замын цариг үйлдвэрлэдэг газар аж." гэнэ үү. Царигийг яаж үйлдвэрлэдэг юм бол доо, зайлуул.
2022-04-22
Кккк ойрд ингэж инээсэнгүй
Зочин:
Рельс төмрийг хэлж байгаа байх л даа