Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 хувь, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай
2022-04-22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудлын талаар горимын санал гаргалаа. Тэрбээр “Жагсаалын үеэр залуус НӨАТ-ыг багасгах шаардлага тавьж байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед 10 хувийн татвар компаниудын ашиг орлого, эргэлтийн хөрөнгийг авч явж байна. Тиймээс  хоёр жилийн өмнө өргөн барьсан НӨАТ-ыг 5 хувь болгох, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөхийг шаардаж байна.

 

 

130 мянган ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 80 000 нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Засгийн газар НӨАТ-ыг 5 хувь болговол орлого буурна гэж ярьж байна. Тийм юм байхгүй, НӨАТ 5 хувь болвол үлдсэн 50 000 ААН НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ. Нэг ААН НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ гэдэг нь нөгөө ААН-ийг НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхээр өөр аргагүй нөхцөл байдалд оруулдаг. Мөн далд хэлбэрийн худалдаа үйлчилгээг ил болгодог давуу талтай. Ингэснээр татварын бааз суурь нэмэгдэж, орлого багасахгүй.

 

НӨАТ барааны үнэнд асар их нөлөөлж байна. Тиймээс НӨАТ-ын хуулийг яаралтай хэлэлцэхийг та бүхнээс шаардаж байна” гэж хэллээ.

 

Үргэлжлүүлэн хуулиудыг эцэслэн батлахаар санал хураалт явуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар

 

  1. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  2. Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  3. Авто тээврийн тухай хуулийн төсөл

  4. Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  5. Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  6. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  7. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  8. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  9. Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  10. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  11. Архив, албан хэрэг хөтлөлтийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  12. Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  13. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  14. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  15. Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  16. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  17. Байгалийн ургамлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  18. Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  19. Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  20. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  21. Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  22. Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  23. Газрын хэвлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  24. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  25. Галын аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  26. Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  27. Геодиз, зурагзүйн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл

  28. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл

  29. Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл

  30. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл зэрэг 135 хуулийг эцэслэн батална.

 

 

Shuud.mn
Сонин хачин
ТӨСВИЙН МӨНГИЙГ ТЕНДЕРТ БИШ ИРГЭДДЭЭ 1 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨТЭЙ ОЛГО ОООООООООООООООООООООООООООООООООООООООООО
2022-12-21
иргэн:
Буцаалт энэ тэрээ яах вээ, харин НӨАТ-ыг 5% болговол сайн байна, гадаадаас бараа орж ирэхэд л барааны үнэ ба тээврийн зардлын нийлбэр дүнгийн 10%-д НӨАТ бичигдэж төлөгддөг. Дараа нь бөөний худалдаачин 10% НӨАТ, жижиглэнгийн худалдаачин дахин 10% НӨАТ тус тус нэмсээр эцсийн хэрэглэгч дээр бараа очихдоо даруй 30% НӨАТ нэмэгдээд очдог. Иймээс 5% болговол эцсийн хэрэглэгч та бидэнд энэ нэмэлт ядаж 15% болж багасна.
2022-04-24
Hovdiin urainhai chuud adagiin hulgaichuud
2022-04-23