Амралтын өдрүүдэд ослын 410 дуудлага бүртгэгдэж, 14 хүн гэмтэж, 3 хүн нас баржээ
2022-04-25

 

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2022.04.23, 24-ний өдрүүдэд нийт 568 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага бүртгэгдлээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 8 нийслэлд, 6 орон нутагт байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. 

 

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 4 хүүхэд гэмтсэн байна.

 

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

 

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

 

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

 

Shuud.mn
Сонин хачин