Энэтхэг БНХАУ-ын иргэдэд жуулчны виз олгохоо зогсоожээ
2022-04-25

Энэтхэг улс БНХАУ-ын иргэдэд жуулчны виз олгохоо зогсоосон талаар  Олон улсын агаарын тээврийн холбооноос авсан эх сурвалжтайгаар The Times of India мэдээлжээ.Харин ажиллах, дипломат болон бизнес визийг олгож байгаа гэнэ. 

 

Жуулчны визийг Хятадын иргэдэд олгохоо зогсоосон нь "цар тахлын улмаас Хятадаас явсан 20 мянган энэтхэг оюутныг БНХАУ эргүүлэн оруулахгүй байгаатай холбоотой" гэж The Times of India мэдээлжээ. Пакистан, Таиланд, Шри Ланкийн оюутнууд Хятад руу буцаж чадсан ч Энэтхэгийн оюутнууд өнөө хэр нь зөвшөөрөл хүлээж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд  Субраманьям Жайшанкар 2022 оны гуравдугаар сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийх үеэрээ энэ асуудлыг хөндсөн ч Хятадын талаас одоо хэр нь хариу өгөөгүй байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин