УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татжээ
2022-04-25

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах тогтоолыг АТГ-т ирүүлжээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тогтоолтой танилцахаар өнөөдөр АТГ-т очсон ч хойшлуулсан байна. Тэрбээр ирэх лхагва гаригт өмгөөлөгчийн хамт ирж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцахаар болжээ. 

 

 

Харин ямар шалтгаанаар яллагдагчаар татсан тухай УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хөгжлийн банкийг шалгаж  эхэлснээс хойш намайг ямар нэг асуудалтай холбож, урьдчилан гэм буруутан болгохоор янз бүрийн зүйл яригдаж байсан. Манай Засгийн газраас гарсан шийдвэртэй холбоотой асуудлаар намайг яллагдагчаар татах санал ирүүлсэн юм байна” гэсэн тайлбарыг өглөө.

 

Мөн тэрбээр “Намайг 2014 онд огцруулсны маргаашнаас хууль хяналтын байгууллагын хаалга татуулж, гэрч, сэжигтэн, яллагдагч хүртлээ явсан. Гурван жил яллагдагчаар явж байгаад, Ц.Элбэгдоржийн хууль хяналтын байгууллагуудад тавьсан тавиулууд нь алга болж, дарга нар нь солигдоод, 2020 онд хэрэгсэхгүй болгосон.

 

Намайг яллагдагч болгосон нь улс төрийн шалтгаантай байсан. Харин өнөөдөр юу болоод байгааг би сайн мэдэхгүй байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүний хувиар ард түмний амьдрал, улс орны хөгжилд их санаа зовж, хоёр жил нэлээн юм ярьсан. Үнэн үг их олон хүний дургүйг хүргэдэг, ялангуяа эрх барьж буй намын нэлээдгүй нь дурамчхан байдаг. Н.Алтанхуягийг дуугүй болгох төлөвлөгөө боловсруулж, зохиол бичиж байгаа гэсэн. Өмнө нь Ц.Элбэгдоржийн зохиолоор явдаг байсан одоо хэн зохиол бичиж байгааг мэдэхгүй. Гэхдээ үнэн тодорно. АТГ, прокурорын байгууллагад өөрчлөлт гарсан гэж найдаж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Bayartsogt ene 2 taarsan taar shuudainyyd uursdiiguu ynench hymyys gej oilguulah geed yadchihsan hylgaichuud
2022-04-26
Yaag unen.
2022-04-26
ЗОЧИН:
ЛУЙВАРЧИН ГУАЙ ДУУГҮЙ Л ШАЛГУУЛ?, ЮМ Л БОЛ ХЭН НЭГ НЬ ЗОХИОЛ БИЧЭЭД ХОНГИЛ РУУ ЧИРЭЭД ГЭЭД ГАЛЗУУ ХҮН ШИГ ЮМ ЯРИХ ЮМ, ТА ГУАЙ БОЛ АЛДАРТАЙ ЛУЙВАРЧИН БИЗ ДЭЭ, ХҮРГЭН ДЭНЗЭН, НҮҮРСНИЙ ХЭРЭГ ГЭЭД Л ХЭН НЭГЭН ЗОХИОХ БИШ, УХВАЛ Ч ИХ ЮМ ГАРНА ДАА, ЧАМААС? АХ ДҮҮ, НАЙЗ НӨХДӨӨРӨӨ НИЙЛЖ ИДСЭН ИХ ЮМ БИЙ БИЙ? ЗААВАЛ ЗОХИОЛ БИЧҮҮЛЖ, ХОНГИЛ РУУ ЧИРЭЭД БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ?
2022-04-26
Yaag unen.
Хуцалгүй шалгуул буруугүй бол дараа нь тайлагна Чингис Самурай бонд болон олон зарцуулалтыг ил болго
2022-04-25
Партизан:
Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт нарын хажууд Алтанхуяг бол хүн шүү. Арай дөгөр нь Алтанхуяг шүү
2022-04-25
ЗОЧИН:
АЛТАНХУЯГ БОЛ ЛУЙВАРЧИН ХҮН ШҮҮ ДЭЭ? ХЭРЭГТ ОРОХ БОЛОХООРОО НАМАЙГ ХОНГИЛ РУУ ЧИРЛЭЭ ГЭЖ УЙЛАН ДОНГОДЧИХООД ХЭРГЭЭС МУЛТАРДАГ ҮЕ ЧИНЬ ӨНГӨРСӨН ШҮҮ? ХОНГИЛООРОО ЧИРҮҮЛЖ, ЯЛАА ЭДЭЛ ЗАЛЬТАЙ ЛУЙВАРЧИН ГУАЙ?
2022-04-25
иргэг:
Дорлигжав Би Дэмбэрэлийн хүү Алтанхугийн охин 2 н хэргийг боль гэсэн юм гээд ХААН аятай ярилцлага өгөөд сууж байсан Гол учир нь 4 сая доллар дээрэмдсэн байсан Үүнийг шалгаач ахиад...
2022-04-25
зочин:
Күээ мөн ч эх оронч байсан юм байна шүү дэ хөөрхий.
2022-04-25
Адгийн нөхөр
2022-04-25
ХЭРЭГТЭН
2022-04-25
Hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich
2022-04-25