Урлагийг дотроос нь мэдэрч болох 10 галерей
2022-04-26

Уран зураг үзнэ гэдэг нь зүгээр нэг зураг харахаас илүү өөртэйгөө ярилцах боломж юм. Дотоод мэдрэмжээ ил гаргахыг хүсдэг хүмүүсийн оюун бодлын далайд дусал нэмэх дараах 10 галерейг онцоллоо.

 

1.     Монголын Уран Зургийн Галерей

 

 

Монголын дүрслэх урлагийн өв соёлыг олон нийтэд таниулах, сурталчлан түгээх, гадаад, дотоодын хамгийн шилдэг уран бүтээлийг танд олон улсын жишгээр хүргэх газар бол Монголын уран зургийн галерей. Та ахмад уран бүтээлчдийн сонгодог, дахин давтагдашгүй бүтээл, шинэ чөлөөт уран бүтээлчдийн онц сонирхолтой шийдэл бүхий уран бүтээлийн гайхалтай хослолыг нэг дор мэдрэх боломжтой. Нэг дор 200-300 хүн зэрэг хүлээн авах боломжтой. Тус галерей нь шинэ уран бүтээлчдийг дэмжин жил бүр шилдгийн шилдгийг тодруулдаг уламжлал болсон уралдаантай. Яг одоогийн байдлаар энэ оны шилдэг зураач Орхонтуулын бүтээл гол танхимыг чимж буй.

 

 2.Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх галерей

 

 

Дүрслэх урлагийн соёлыг олон түмэнд түгээж буй Урчуудын эвлэл энэ жил 80 жилийн ойгоо угтаж байна. Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх галерей өдгөө 700 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн, дүрслэх урлагийн соёл түгээх хамгийн том цензур тавьсан газар. Тус галерей нь шинэ уран бүтээлчид болон уран бүтээлч болох сонирхолтой хүүхэд залуучуудад чиглэсэн олон боломжууд нээж өгдөг. Тухайлбал Монголын Урчуудын Эвлэлийн зураач нарын сургалт, зураач нартай уулзан ярилцах боломжтой эвентүүдийг зохион байгуулж ажилласаар байна.

 

3.B contemporary art gallery

 

 

Монголын дүрслэх урлагийн орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд сурталчлах, таниулах, дэлгэн харуулах зорилгоор 2020 оны 10 сард “Бий Контемпорари арт галерей үүсгэн байгуулагджээ. Тус галерей нь :

 

- Бий Контемпорари Арт Галерей - B CONTEMPORARY ART GALLERY

 

- Бий Арт кофе шоп - B ART COFFEE SHOP

 

- Бий Контемпорари Арт Студи - B CONTEMPORARY ART STUDIO

 

- Бий дугуйлан зэрэг  уран зураг, бэлэг дурсгал, номын худалдаа, сургалт зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Бий Контемпорари Арт Галерей нь Монголын Урчуудын Эвлэлийн Б урлангийн дэргэд байрладаг. Дүрслэх урлагт сонирхолтой бүх хүмүүсийн өмнө нээлттэй үнэ төлбөргүй үйлчилж байна.

 

 4.MN Art Gallery

 

 

Монголын болоод олон улсын шилдэг зураачдын уран бүтээлийг олон нийтэд толилуулж,  дүрслэх урлагийн өндөр боловсрол олгох тус галерей нь анх 2018 онд нээгдэж байжээ. Бие даасан, чөлөөт уран бүтээлчдийн онцлох дүрслэлийг та эндээс үзэх боломжтой. 50-60 гаруй мэргэжлийн уран бүтээлчид тус галерейн харьяалалд байж дахин давтагдашгүй уран бүтээлээ туурвидаг. Дүрслэх урлагт дуртай, энэ чиглэлээр ажиллах сонирхолтой шинэ уран бүтээлчдийг дэмжин ажиллаж, сургалт явуулдгаараа давуу талтай юм.Та 10 000 төгрөгний тасалбар аваад шинэ, шилдэг уран бүтээлүүдийг тольдох боломжтой.

 

 5.Norphei art gallery

 

 

Мэргэжлийн түвшинд бүрэн тоноглогдсон Norphei art галерей нь Улаанбаатар хотын төвд байрлах BlueMon төвд урлагаас таашаал авч, амьдралдаа өнгө нэмэхийг хүсдэг хүн бүхэнд үнэ төлбөргүй үйлчилж байна. 2017 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй уг галерей нийгэмд ээлтэй олон зорилт тавин ажилладаг. Үүний нэг жишээ нь хүүхэд залуучууд болон нийт иргэдийн урлагийн мэдрэмжтэй төлөвшил, гоо сайхан, ёс зүйн харилцаанд эерэгээр нөлөөлөх, орчин үеийн Монголын болон олон улсын шилдэг бүтээлүүдийг цувралаар хүргэх зорилт тавин ажиллаж байна.

 

Norphei art gallery-г зорьсноор та Монголын болон дэлхийн шилдэг номын нээлт, сурагчдын болон зураг сонирхогч хүүхэд залуучуудын зургийн үзэсгэлэн, гэрэл зураг, уран барималын үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаануудыг тав тухтай орчинд үзэх боломжтой.

 

6.Red ger greative

 

 

Монголын урлагийн зөвлөл, Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих, залуу шинэ уран бүтээлчдэд боломж нээх, тэднийг урлангаар хангах эрхэм зорилготойгоор тус галерей 2003 онд нээгджээ. ‘’Улаан гэр’’ гэх нэрнээсээ л сонирхол татах тус галерей нь орчин үеийн шийдэл бүхий олон бүтээлийг түүвэрлэн залуу үеийхний оюунд өөр нэгэн гэрэл нэмдэг. Мөн тус галерей нь дүрслэх урлаг, гудамжны урлаг /картон цаас, хаван дээр зурсан гар зураг, баримал/ сурах сонирхолтой залууст сургалт явуулдгаараа онцлог юм.

 

Улаан гэр бүтээлч орон зай нь үнэ төлбөргүй таны оюунд гэрэл нэмж байна.

 

7.M art gallery

 

 

Симфони аялгуу сонсох мэт баялаг өнгө, тэнгэр газрын дунд орших хязгааргүй орон зай, үл давтагдах зохиомжийн шийдлүүдийг үе үеийн мастер зураачдын уран бүтээл заларсан M art галерейгаас үзэх боломжтой. Монументаль чимэглэлийн нийгэмлэг 2022 оны 1 сард байгуулагдан,  одоогоор байнгын 30 гаруй гишүүдтэйгээр МУЭ-ийн II давхарт галерей, оффист үйл ажиллагаагаа явуулж байна. Монументаль нийгэмлэгийн  дэргэдэх тус галерейн уран бүтээлчид дараах төрлүүдээр уран бүтээл туурвидаг. 

 

1.Уран зураг,  Ханын зураг, Ханын чимэглэл

 2. Уран баримал

 3. Уран барилга интерьер гэх мэтчилэн олон сонирхолтой ажлуудыг хийдэг, түүнийгээ галерейгаараа дамжуулан бусадтай хуваалцаж монументаль урлагийн гайхамшгийг та бүхэнд хүргэхээр ажиллаж байна. Мөн тус галерей нь дауны синдромтой, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд сар бүр сургалт явуулдаг. Таны эргэн тойронд урлагт хайртай бяцхан үрс байгаа бол та зайлшгүй дуулгаарай.

 

Монументаль галерей нь бүх үзэсгэлэнг үнэ төлбөргүй хүргэж байна.

 

8.Mongol art gallery

 

 

Соёл урлагт дуртай хэн бүхний зочлох арт галерей. “МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ” Монголын дүрслэх урлагийг сурталчлан таниулах, өсвөр залуу үе, ард иргэдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, үе үеийн зураач, уран бүтээлчдийг бүх талаар дэмжих зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

 

Монгол Арт галерей дүрслэх урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх, зураач, уран бүтээлчид, цуглуулагчидтай хамтран ажиллах, соёл, урлагийн арга хэмжээ, сургалт, уулзалт, хурал зэрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

 

Та зөвхөн галерей үзээд гарах биш соёл урлагийг сурталчилсан уулзалт үдэшлэг, эрдэм шинжилгээний хурал, номын нээлт, зургийн сургалт, эвент үйл ажиллагаанд оролцоод гарах боломжтой юм.

 

9. 976 art gallery

 

 

976 арт галерей нь урлаг сонирхогч Бадамгаревын Гантуяагийн хайрын хөдөлмөр юм. Монголын орчин үеийн урлагийг дэмжих нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Б.Гантуяа Монголын орчин үеийн уран бүтээлчдийн уран бүтээлийг үндэсний болон олон улсын үзэгчдэд сурталчлах орон зай гаргахыг хүссэн юм. Өргөн уудам, гэрэлтүүлэг сайтай галерей нь 400 хавтгай дөрвөлжин метр үзэсгэлэнгийн талбайтай бөгөөд 100 гаруй уран зураг, баримал болон бусад урлагийн инсталляцуудыг олон тооны урлагийн бүтээлүүдээс гадна худалдан авах боломжтой.

 

Галерей нь Улаанбаатар хотын хамгийн алдартай орчин үеийн урлагийн галерей юм. Тус галерей нь 2012 онд байгуулагдсан цагаасаа хойш тогтмол зохион байгуулдаг үзэсгэлэн, арга хэмжээ, нээлттэй хэлэлцүүлгүүдээрээ өндөр чанартайгаар зочдыг татсаар ирсэн. Алакай, Матиас Купер галерейтай хамтран ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан нэрээ Art Space 976+ болгон өөрчилсөн. Бүх ажилтнууд нь монгол, англи, орос хэлээр ярьдаг олон жуулчдын очих хамгийн дуртай галерей юм.

 

10.ArtiCour Gallery АртиКоур галерей

 

 

“Арти коур” галерей нь Монголын дүрслэх урлагийн салбарыг хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор анх 2009 онд байгуулагджээ.

 

“Арти коур” галерей нь дараах төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг.

- Дүрслэх урлаг сонирхогчдын урлагийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлэх сургалт явуулах

- Урлагийн бүтээл, зураг сэргээн засварлах

-Уран бүтээлчид, дүрслэх урлаг сонирхогч, дэмжигчидийг өөрийн галерейн гишүүнээр элсүүлэх  “Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх са픬-гийн хүрээнд залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллах.

 

“Арти коур” галерейгаас аливаа уран бүтээлийг худалдахдаа тухайн бүтээлийнх нь товч тайлбар, бүтээлийн гэрэл зураг, бүтээн туурвисан огноо, хэмжээ, галерейн тусгай код дугаар, уран бүтээлчийнх нь гарын үсэг бүхий цорын ганц эх бүтээл болохыг баталгаажуулсан гэрчилгээ /CERTIFICATE OF AUTHENTICITY/-ний хамт дагалдуулан өгдөгөөрөө давуу талтай дээд зэрэглэлийн галерей юм.

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин