УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдана
2022-04-27

Өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдана. 10.30 цагт товлогдсон тус хуралдаанаар УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх юм.

 

09.00

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

 

Хэлэлцэх асуудал:

 

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

 

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

 

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

 

· Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлэл сонсох

 

· Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын биелэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тавьсан асуултын хариуг сонсох

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

10.30

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан:

 

Хэлэлцэх асуудал:

 

· Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асууудал

 

"Их засаг” танхим

11.00

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан:

 

Хэлэлцэх асуудал:

 

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

"Их Эзэн Чингис хаан” танхим

15.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан:

 

Хэлэлцэх асуудал:

 

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

 

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

 

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

Shuud.mn
Сонин хачин
Алтанхуягийг эргүүлэн татах гэж инээлдэх Ман. 24-онд намаараа унах чинь энэ дээ.тэнгэр гэсгээнэ та нарыг
2022-04-27