Шанхайд ковидтой тэмцэх ажилд 10 мянган уламжлалтын эмч ажиллаж байна
2022-04-27

Хятадын Шанхай хотод коронавирусийн халдвартай тэмцэх ажилд Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн 10 мянган эмч нэгджээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын 20 мужийн уламжлалт анагаах ухааны эмч нар коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэх 28 түр эмнэлэгт ажиллаж байгаа гэнэ. Шанхай хотоос гэхэд л 2000 эмч эдгээр эмнэлэгт ажиллаж байгаа аж. Уламжлалтын эмч нар зүү төөнүүр, бариа засал болон бусад эмийн бус эмчилгээнүүдийг ковидын халдвартай өвчтөнүүдийг эдгээхэд ашиглаж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Коронавирусийн халдварыг эмчлэхэд уламжлалт болон барууны анагаах ухааныг хослуулах нь илүү өндөр үр дүнтэй гэж Хятадын уламжлалт анагаах ухааны хэрэг эрхлэх газрын орлогч дарга Хуан Луци мэдэгдсэн байна. Ийм хосолсон эмчилгээ хийснээр өвчтөн эмнэлэгт хэвтэх хугацааг багасгаж, нас баралтыг бууруулах давуу талтай байгаа аж. Өмнө нь, өнгөрсөн онд халдвар хурдацтай дэгдэж байх үед коронавирусийн халдвартай өвчтөнүүдийн 90 орчим хувийг уламжлалт анагаах ухааны арга ашиглан эдгээсэн гэсэн мэдээлэл гарч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин