БНХАУ Тайваньтай холбоотой үг, үйлдэлдээ хянамгай байхыг АНУ-д анхааруулав
2022-04-27

АНУ, Хятадын харилцаанд сэв суулгахгүйн тулд АНУ Тайванийн асуудал дээр сэрэмжтэй байх ёстой гэж АНУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лю Пэнъюй мэдэгджээ. Тэрбээр ийнхүү мэдэгдэх болсон нь Хятадын талаас дангаар ямар нэг алхам хийвэл АНУ Тайванийг хамгаална гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэнтэй холбоотой аж. 

 

Тайванийн асуудал бол хөндлөнгөөс оролцох нь байж боломгүй, Хятадын дотоод хэрэг хэмээн Пэнъюй цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр АНУ-д хандан "нэг Хятад" зарчмыг баримтлах, АНУ, Хятадын харилцааны зарчмыг мөрдөх, Тайванийн асуудал дээр үг, үйлдэлдээ хянамгай байхыг уриалжээ. Ингэснээр Хятад, АНУ-ын хоорондын харилцаанд сэв суухгүйн дээрТайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хангаж чадна гэж Пэнъюй цохон тэмдэглэсэн байна. 

 

Энд дуулгахад, БНХАУ Тайванийг өөрийн нэг хэсэг хэмээн үздэг бөгөөд АНУ Тайваньтай аливаа албан ёсны харилцаа тогтоохыг эрс эсэргүүцдэг юм. Энэ сард гэхэд л АНУ-ын Конгрессын гишүүд Тайваньд гэнэтийн айлчлал хийсэнтэй холбоотойгоор БНХАУ анхааруулсан мэдэгдэл хийж байсны дээр Тайванийн хоолойн орчим цэргийн сургуулилалт хийж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tehiin zogsooliin zorigoogiin odhuu hogiin hulgaich nohoi jiltei psda
2022-04-27