"Азовсталь" үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж магадгүй
2022-04-29

Бүслэгдсэн Мариуполь хот дахь "Азовсталь" үйлдвэрийн байрнаас өнөөдөр энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлнэ гэж найдаж байгаагаа Украины Ерөнхийлөгчийн захиргаа мэдэгджээ. 

 

"Өнөөдөр үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн" гэж Зеленский захиргаа мэдэгдсэнийг Ройтерс дамжуулсан байна. 

 

Өмнө нь, пүрэв гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Киев хотноо Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзах үеэрээ Мариуполиос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн Гутерриш Киевт ирэхээсээ өмнө Орост айлчлан, Ерөнхийлөгч Путинтэй уулзах үеэрээ Азовсталь үйлдвэрээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцож байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
goe medee baina.
2022-05-01
Мэдээ гарч:
Херсонд буряадууд чеченчүүдтэй буудалцсан мэдээ байна.чеченчүүд тулаанд оролгүй цэргүүдээ араас нь шахах, ухарсныг нь буудаж байсан гэдэг. Үүнд дургүйцсэн буриад цэргүүд тэдэнтэй буудалцжээ. Аль аль талаас 50 цэрэг оролцсон байж магад
2022-04-29
goe medee baina.