ЖАГСААЛТ: Урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийх эмнэлгүүд
2022-05-02

Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулах үйл ажиллагаа өчигдөр улс орон даяар эхэллээ. Иргэд дараах 6 насны бүлгийн багцын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Үүнд:  


1. 0-5 насны багц
2. 6-17 насны багц
3. 18-30 насны багц
4. 31-45 насны багц
5. 46-60 насны багц
6. 61-ээс дээш насны багц


0-17 насны хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдах бөгөөд насанд хүрсэн даатгуулагчийн хувьд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн урилга, зохицуулалттайгаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас сонгох байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдана. 

 

Shuud.mn
Сонин хачин