Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбар 30 жил хямд үнэтэй, чанаргүй эм авлаа
2022-05-03

Манай улсад борлуулагдаж буй эм өндөр хөгжилтэй орнуудын эмтэй орц, найрлагын хувьд адилхан ч үйлчилгээ нь 3-4 дахин бага байна. Тиймээс УИХ-ын 21 гишүүн өнөөдөр Эмийн чанар, хяналтын тогтолцооны хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг  өргөн барилаа. Энэ талаар гишүүд мэдээлэл хийв.

 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал “Үндэсний аудитын газрын дүгнэлтэд эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөлтэй 63 байгууллагын 84.1 хувь нь ДЭМБ-ын эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлагыг хангахгүй байна. Ингэснээр стандартын шаардлага хангаагүй эм үлйдвэрлэх эрсдэлтэй гэж үзсэн байна.

 

Мөн манай улсын дотоодод үйлдвэрлэж байгаа эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна. Мөн ЭМДС-аар хөнгөлөлттэй олгож байгаа эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж үзсэн. Манай зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байна.

 

Эмийг чанарыг шалгах лабораторийн тоног төхөөрөмж нь эвдэрсэн, зарим урвалж байдаггүй. Энэ лаборатори эмийн чанарыг бодитоор шалгаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.

 

Тиймээс Эмийн чанар, хяналтын тогтолцооны хянан шалгах түр хороо шинжээч томилж, олон улсын лабораторид явуулж, дотоодод борлуулагдаж буй эмүүдэд сорьцын шалгалт хийлгэнэ. Мөн эмийн лабораторийг сайжруулах чиглэлээр улсын төсөвт хөрөнгө суулгах чиглэлээр ажиллана” гэсэн мэдээллийг өглөө.

 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Монгол эмч нарын ур чадвар сайн, эмчилж чадаж байна. Дэлхийн стандартад нийцсэн эмчилгээг хийж байна. Гэтэл эмчилгээний үр дүн хангалттай сайн болохгүй байгаагийн шалтгаан нь эмийн чанартай шууд холбоотой. Тиймээс эрүүл мэндийн салбарын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох эм үйлдвэрлэл, тээврийн хяналтын тогтолцоо сайн байх шаардлагатай байна.

 

Эрүүл мэндийн салбар 30 жил хямд үнэтэй, чанаргүй эм авлаа. Чанартай эмээр нэг хүнийг долоо хоног эмчлэх боломжтой байхад бид 14-21 хоног эмчилж байна. Хүнийг хурдан хугацаанд эрүүл болгох нь эмийн чанартай шууд холбоотой” гэдгийг хэлж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Бейсен “Эмийн төсөв хангалттай тавигддаг. Гэвч тендерээр хамгийн бага үнээр чанаргүй эм оруулж ирдэг. Тиймээс эмийн агентлаг, лабораторийг бүрэн ажиллуулж, дотоодод үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирж байгаа эмийн чанарыг шалгах шаардлагатай байна. Тиймээс энэ чиглэлээр ажлын хэсэг ажиллана” гэв.

 

УИХ-ын гишүүн Э.Батшугар “Дотоодод зарагдаж буй эмийн 33 хувь нь хүний эрүүл мэндэд ямар нэг байдлаар эрсдэл учруулж байна. Энэ байдлын засахын тулд түр хороог байгуулж байгаа"-г хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
ds:
medej bsn ym bol yagaad tsag tuhain ued helj bgaagui ym? emiin salbaraas baatar gaviyatuud garch l bsn iim l hulih humuus zuvhun mungun deer l togtoj baiv uu?
2022-05-04
Зочин:
Эмийн Бохир бизнес гэж энэ шүү дээ угаасаа эрүүл мэндийн салбарыг бохир бизнес болгосон доо
2022-05-03
Иргэн:
Эмийн бодлого бүхэлдээ буруу явагдаж ирсэн.
2022-05-03
маш зөв өө чанар муутай эмийг маш өндөр үнээр зарж ашиг олдог хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдааны бизнэс дээ
2022-05-03
зочин:
Ингэж ярихлаар эм тарианы үнэ өсчихнө шүү дээ.Хямрдруулах аргаа л ярь л даа
2022-05-03