Данилов: ОХУ Украин руу халдах гэж байгааг Унгар мэдэж байсан
2022-05-03

ОХУ Украин руу халдахаар зэхэж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн оны намраас гарч, барууны орнуудын тагнуулын байгууллагууд Оросыг зүгээр нэг цэргийн сургуулилалт хийгээгүй, Украинд дайн дэгдээх гэж байгаа талаар удаа дараа мэдэгдэж байв. ОХУ тухай бүрт энэ мэдээллийг няцааж байсан ч хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрээр дайн өдүүлсэн юм. Ийнхүү хөрш оронруугаа халдахаас өмнө ОХУ төлөвлөгөөнийхөө талаар Унгарт дуулгасан гэнэ.

 

Тодруулбал, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу довтлох гэж байгаа талаараа Унгарт урьдчилан хэлсэн бөгөөд харин Унгар улс "нутаг дэвсгэрээ эргүүлэн авч болох юм" гэж бодсон хэмээн Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов мэдэгджээ. 

 

"Унгар улс ОХУ-тай хамтран ажилладгаа ил тодоор зарладаг. Түүнчлэн Путин манай орон руу дайрах гэж байгаагаа Унгарт урьдчилан сануулсан" хэмээн Данилов мэдэгдсэн гэнэ.

 

Путин ийнхүү тэдэнд сануулж, улмаар Унгар улс энэ дайнаар далимдуулж Украины газар нутгаас авах сонирхолтой байсан гэж Данилов мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин