Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол 22 байраар ухарчээ
2022-05-03

"Хил хязгааргүй сэтгүүлчид" олон улсын байгууллага жил бүр гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексээ танилцуулжээ. Энэ жагсаалтад 180 орны хэвлэлийн эрх чөлөөг үнэлсэн байна. 

 

2022 оны энэхүү индекст Монгол Улс 90 дүгээр байранд бичигджээ. Энэ нь манай улс өнгөрсөн оноос 22 байр ухарсан үзүүлэлт юм. 2021 онд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 180 орноос 68 дугаар байранд бичигдэж байв. 

 

Энэ жагсаалтад ОХУ 155, БНХАУ 175 дугаар байранд бичигдсэн байна. Харин Украин 106 дугаар байранд жагсчээ. 

 

Хэвлэлийн эрх чөлөөг дээдлэгч орнуудын тэргүүнд Норвеги улс байгаа бол үүний араас Дани, Швед, Эстони, Финланд, Ирланд, Португали гэсэн улс орнууд багтсан байна. Харин хэвлэлийн эрх чөлөөг боомилдог буюу жагсаалтын хамгийн сүүлд Сири, Ирак, куб, Вьетнам, Хятад, Мьянмар, Туркмен, Иран, Эритрей, Хойд Солонгос гэсэн орнууд бичигджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин