Беларусийн Зэвсэгт хүчинд байлдааны бэлэн байдлын шалгалт эхэлжээ
2022-05-04

Беларусийн Зэвсэгт хүчин "хариу үзүүлэх бэлэн байдлын гэнэтийн шалгалт" эхэлжээ. Энэ талаар Беларусийн Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Белта агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү шалгалтын зорилго нь "хямралт нөхцөл үүссэн нөхцөлд бие бүрэлдэхүүн шуурхай хариу үзүүлэх бэлэн байдал, чадварыг үнэлэх" явдал гэнэ. 

 

Гэнэтийн шалгалтад оролцох анги нэгтгэлүүдийн тоог нэмэхийн дээр цэргүүдийг Беларусийн нутаг дэвсгэр даяар байршлыг нь солино гэж Беларусийн Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Энэ ч сэжигтэй үйлдэл шүү
2022-05-04