Лавровын хэлсэн үгний төлөө Путин Израилаас уучлалт гуйжээ
2022-05-06

Тавдугаар сарын тавны өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннеттэй утсаар ярьжээ. Энэ үеэр Путин Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын өмнөөс Израилийн талаас уучлалт гуйсан гэж Израилийн Ерөнхий сайдын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Лавров үүнээс өмнө Адольф Гитлер еврей гаралтай гэх утга бүхий үг хэлж байв. Харин Кремлийн хэвлэлийн алба мэдээлэл өгөхдөө Путин уучлалт гуйсан талаар дурдаагүй байна. 

 

"Утсаар ярилцах үеэр Беннет Лавровын үгний төлөө Путин уучлалт гуйсныг хүлээн авч, еврей ард түмэн болон Холокостын дурсгалд Оросын Ерөнхийлөгч хэрхэн ханддагийг тайлбарласных нь төлөө Ерөнхий сайд талархал илэрхийлсэн" хэмээн Израилийн Ерөнхий сайдын захиргаа мэдэгдсэн байна. 

 

Хоёр тал утсаар хэлэлцсэн талаар Кремлийн хэвлэлийн алба ч мэдээллээ. Гэхдээ Израилийн Ерөнхий сайдаас Путин уучлалт гуйсан талаар огт дурдаагүй байна. 


ОХУ-ын Ерөнхийлөгчийн kremlin.ru цахим хуудсанд нийтэлсэн албан мэдээлэлд Оросын Ерөнхийлөгч болон Израилийн Ерөнхий сайд нар “Орос, Израилийн ард түмний хувьд тавдугаар сарын есний өдөр онцгой ач холбогдолтой” гэдгийг цохон тэмдэглээд, “Путин Израилийн ахмад дайчдад эрүүл энх, сайн сайхныг ерөөж байгааг уламжлахыг хүссэн” бол Беннет “Улаан арми нацизмыг ялахад шийдвэрлэх хувь нэмэр оруулсныг” онцолсон хэмээн өгүүлжээ. 


Путин уучлалт гуйхаас аргагүй болсон Лавровын үг 

Путин уучлалт гуйхаас аргагүй болсон Лавровын үг нь Гитлерийг еврей гаралтай гэх утгатай байлаа. Лавров Италийн Медиасет сувагт тавдугаар сарын нэгний өдөр ярилцлага өгөхдөө ийм үг хэлжээ. 


Ярилцлагын үеэр сэтгүүлч “Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский еврей хүн, ийм байхад Украиныг нацизмд буруутгаж болох уу” гэж асуухад Лавров “Адольф Гитлер ч “еврей цустай” байсан, еврейг үзэн ядагчид өөрсдөө еврей байдаг” гэх утгатай хариулт өгч байв. 

 

Оросын Гадаад хэргийн сайдын энэ мэдэгдэлд дэлхий даяарх еврейчүүд болон Израилийн эрх баригчдын дургүйцлийг ч төрүүлсэн юм. Улмаар Израилийн Гадаад хэргийн яам Оросын элчин сайдыг дуудан уулзаж, тайлбар авч байлаа. 


Израилийн Засгийн газрын тэргүүн Нафтали Беннет “еврейчүүдийн эсрэг үйлдсэн түүхэн дэх хамгийн аймшигт гэмт хэргүүдэд еврейчүүдийг өөрсдийг нь буруутгах, ингэснээр Израилийн дайснуудын хүлээх хариуцлагыг үгүйсгэх зорилготой” худал мэдэгдэл хийсэн хэмээн Лавровыг буруутгасан юм. 


Харин Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид Лавровын үг нь “уучилж болшгүйн дээр аймшигтай түүхэн алдаа”хэмээн мэдэгдэж байв. 


Үүний хариуд Оросын Гадаад хэргийн яам Израилийг Киев дэх “неонацист дэглэм”-ийг дэмжихэд оролцдог, зарим еврей Холокостыг гүйцэтгэхэд тусалсан гэсэн мэдэгдэл гаргаж байлаа. 


“Путин уучлалт гуйсан нь эрүүл ухаан байгаан л шинж”

ВВС агентлагт Оросын улс төр судлаач Аббас Галлямов байр сууриа илэрхийлэхдээ,  Гадаад хэргийн сайд Лавров буруутайг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан нь Оросын Ерөнхийлөгчид “эрүүл ухаан үлдсэний шинж” хэмээсэн байна. 


"Наад зах нь гэхэд л тэр Израильтай муудалцахыг хүсэхгүй байна. Энэ бол маш чухал. Израильтай харилцаатай байгаа цагт бид бүр ч тусгаарлалтад орчихгүй. Учир нь бүх дэлхий бидний эсрэг байгааг мэдрэх нь Путиний электоратыг цочролд оруулж байгаа юм. Энэ үүднээс харвал, Израильтай харилцах харилцаа түнэр харанхуйн дундах гэрлийн тусгал. Энэ тусгалыг улам нэмэгдүүлж, тэнэглэлээс дээш гаргах ёстой” хэмээн Галлямов ВВС агентлагт ярьжээ. 
 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Mmmmmm:
Mpngold avilgaar mongo oldgoos busad ni hvsej baigaa
2022-05-07
Niitiin teevert ajildag dashdorj ovogtoi ganbaatar lalariin shees
2022-05-06
иргэн:
яргачинд очих газар уулзах хүнгүй болсон учир уучлал гуйсан Түүнээс АНУ Европтой харьцаа муудаагүй байсан бол хуц гээд л сууна Одоо энэ яргачинд Сири Африкийн хэдэн мөнгөний алуурчид байгаа Хятад Энэтхэг бол эрх ашгаа л бодно Турк бол Оросыг Америк Европтой харьцахдаа наймааны зкорилгоор ашигладаг Монголчууд тэр цэргийн сургууль хийн хоолой энэ тэрээ болих хэрэгтэ шүү
2022-05-06
Mongolian:
T1
2022-05-06
Иргэн:
Тэнэг хүмүүс л АНУ-д очиж шал угаахыг хүсдэг байх
2022-05-06
Mmmmmm:
Mpngold avilgaar mongo oldgoos busad ni hvsej baigaa
Иргэн:
Гадаад хэргийн сайдынхаа өмнөөс ерөнхийлөгч нь уучлалт гуйлаа юу ккк. Барууны худал мэлээлэл гаргахаа больчих
2022-05-06
Зеленскийг фашист гэдэг хүмүүс уншаасай. Кккк
2022-05-06
Путин гуйа нь:
Алуурчнаар тодорч, удахгүй олон улсын шүүхэд дуудагдана
2022-05-06
Судлаач:
Яагаад Орос Монгол Хятад гээд бараг бүх улсын иргэд Европын хөгжилтэй улс болон АНУ д очиж амьдрахыг мөрөөдөж явдаг юм бол? Яагаад тэд Европ болон АНУ-д үр хүүхдээ сургах гэж тэмүүлдэг юм бол?
2022-05-06
Mongolian:
T1
Иргэн:
Тэнэг хүмүүс л АНУ-д очиж шал угаахыг хүсдэг байх
sdsd:
Бид аль талд нь байгаагаас хамаарч Оросын хийж байгаа үйлдэл зөв буруу нь харагдана. Барууны бодлого бол "Ардчилал"-ыг бусад улсуудад тогтоож, тухайн улсыг яг тодорхой дэглэм цаашлаад эзэнгүй байлгах, "Ардчилал"-тай улс бол ерөнхийдөө замбараагүй байдалд орж улсын эзэн нь ард түмэн гэх мөртөө тэднийг яаж ч мунхруулж шийдвэр гаргаж болно. Жишээлбэл өнгөт хувьсгал хийж. Гэхдээ Ардчилал бүр муу гэсэн үг биш ийм дутагдалтай талтай тэрийг нь барууныхан сайн мэддэг гэсэн үг. Эсрэгээрээ тухайн улс өөрийн гэсэн эзэнтэй болмогц Барууны ах нар маань тухайн улсыг элдэвлэж өгнө. Яагаад гэвэл өөрийн улсын эрх ашгаа боддог удирдлага тэнд байгаад байна. Тэгээд жижиг улс бол хүчээр дарна. Орос Хятадыг бол сулруулж болох бүх арга хэмжээг авна. Ингэж байж дэлхийд ноёлно. Бид нэр Барууны талд байвал Оросын буруу, хэрвээ ОРосын талд байвал энэ үйлдэл түмэн зөв болно. Тэгэхлээх Монголд аль нь ашигтай вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бид дундын байр суурь баримтлаад байх мөртөө АН намынхнаар хааяа жагсаал хийлгэж бид барууныхан танай талд шүү гэдэг мессеж өгч байх нь зүйтэй. Учир нь бид аль алингүйгээр нь байхад хэцүү болчихсон байна.
2022-05-06
Судлаач:
Яагаад Орос Монгол Хятад гээд бараг бүх улсын иргэд Европын хөгжилтэй улс болон АНУ д очиж амьдрахыг мөрөөдөж явдаг юм бол? Яагаад тэд Европ болон АНУ-д үр хүүхдээ сургах гэж тэмүүлдэг юм бол?