Аль насныхан хуурамч мэдээнд итгэдэг вэ
2022-05-09

Мэдээлэлд шүүлтүүртэй хандах, хуурамч мэдээллийг таних чадварт ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаар АНУ-ын Флоридагийн их сургуулийн эрдэмтэд судалжээ. Ахмад настнууд илүү итгэмтгий, шүүлтүүр багатай байдаг гэсэн яриа байдаг тул эрдэмтэд хүмүүсийн насанд илүүтэй анхаарал хандуулсан байна. 

 

Судлаачид туршилт явуулахын тулд 61-87 насныхныг багтаасан нэг бүлэг, оюутнуудаас бүрдсэн өөр нэг бүлгийг сонгожээ. Судалгааг цар тахлын эхний давалгааны үед явуулсан бөгөөд сайн дурынхан тухайн өдрийн мэдээллийг уншиж, үнэлэлт дүгнэлт өгч байсан гэнэ. 

 

Сайн дурынханд 24 мэдээ уншуулахаас 12 нь коронавирус, 12 нь өөр сэдвийн мэдээнүүд байжээ. Сэдэв тус бүрийн мэдээний тал нь үнэн, тал нь хуурамч мэдээлэл байсан аж. Мэдээг уншсан оролцогчид мэдээллийг үнэн, худлаар нь ялгасан байна.

 

Туршилт явуулах үеэр судлаачид оролцогчид мэдээг хэр сонирхож байгаад ч анхаарал хандуулжээ. судалгааны дүнгээс харахад 61-ээс дээш насныхан илүү их мэдээ уншиж байсан гэнэ. Их мэдээлэл авах зуршил болон мэдлэг, мэдээлэл боловсруулах туршлага нь настай хүмүүс уншсан мэдээллээ эрүүлээр үнэлэх боломж өгч байсан гэнэ. Харин залуус саруул ухаантай, энэ төрлийн мэдээлэл сайтай тул хуурамч мэдээллийг ялгах чадвар нь ч өндөр байжээ.

 

Судлаачдын өгүүлснээр, ахмадууд болон залуус аль аль нь хуурамч мэдээллийг ялгах чадвартай, энэ чадвар нь тухайн хүний дадал, туршлагаас хамаардаг, харин настай хамаагүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
монголчууд дауны синдромтой болохоор өөрсдөө шинжилж бодож дүгнэх чадваргүй. хүний үгэнд л итгэдэг гэдэг нь оросын дайнаас харагдаж байна. оросууд украйны орон сууц руу харваад байхад л украйны буруу гээл ичмээр тэнэг . та нарт хэлэхэд дайн бол муу. дайн хийх нүгэл
2022-05-11
Манайд ихэнхи нь т...г тул юунд ч илтгэнэ шт
2022-05-10