Унгарын анхны эмэгтэй Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орлоо
2022-05-11

Унгарын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон Каталин Новак тавдугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажилдаа орсон талаар ВВС мэдээлжээ. 

 

Сүүлийн 10 жилийн хугацаанд Унгарыг удирдаж байсан, өмнөх Ерөнхийлөгч Янош Адер тавдугаар сарын 10-ны өдөр шинэ Ерөнхийлөгч Каталин Новакт Ерөнхийлөгчийн албан ёсны байр болох Шандорын ордны түлхүүрийг хүлээлгэн өгсөн байна. Эртний энэ барилга Будапештэд байдаг аж.

 

Унгарын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон Каталин Ева Верешне-Новак 1977 онд төрсөн, эдийн засгийн болон хуульзүйн боловсролтой. 2017-2021 оны хооронд Ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлдэг "Фидес" намын дэд даргаар ажиллаж байжээ. Харин 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Унгарын Үндэсний хурал Новакийг Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгосон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин