“Амралтын өдрийн худалдаа" зохион байгуулах БАЙРШЛУУД
2022-05-11

 

“Иргэний жил”-ийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод “Амралтын өдрийн худалдаа”  зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/496 тоот захирамж гарсан. Захирамжийн дагуу долоо хоногийн бямба, ням гарагуудад хуваарьт газруудад “Амралтын өдрийн худалдаа”-г  зохион байгуулж эхлээд байна. Хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, тавдугаар сарын 7, 8-нд Тусгаар тогтнолын талбайд худалдаа зохион байгуулсан.

 

 

Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайд “Амралтын өдрийн худалдаа” зохион байгуулж эхэлсэн. Ингэхдээ нийслэлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй үндэсний үйлдвэрлэгчдийг илүүтэй хамруулахаар зорьж буй юм.

 

 

Хуваарьт өдрүүдэд “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулах үүргийг дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс  хариуцах бөгөөд талбайн хэмжээндээ тохируулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болоод худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулах юм.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин