Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно
2022-05-12

 

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай явагдсан бөгөөд яллагдагч Н.Түвшинбаяр шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон юм. Улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгч талууд хаалттай явуулах санал гаргасан юм. 

 

Дээрх хүсэлтийг шүүхээс хангаж, нэр бүхий гэрч нарыг оролцуулах, шүүх хуралдааныг хаалттай, өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын  12-ны өдөр товлосон.

 

Хэргийг эргэн сануулахад, Н.Түвшинбаяр 2021 оны 04 дүгээр сарын 02-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багын найз, Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар хохирогч удаан хугацааны эмчилгээний дараа нас барсан юм. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин