Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ
2022-05-12

 

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 9.30 цагт  эхэллээ. Шүүх хуралдаан хаалттай явагдах бөгөөд  Н.Түвшинбаяр өөрийн биеэр оролцож байна. Мөн  нэр бүхий гэрч нар оролцож байгаа юм. 

 

 

Хэргийг эргэн сануулахад, Н.Түвшинбаяр 2021 оны 04 дүгээр сарын 02-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багын найз, Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Улмаар хохирогч удаан хугацааны эмчилгээний дараа нас барсан юм. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин