Харьков хотод нурангин доороос 150 цогцос гаргажээ
2022-05-23 11:12

ОХУ, Украины дайн эхэлснээс хойш Харьков хот ихээхэн сүйдсэн бөгөөд энэ хугацаанд 98 объектийн нурангин доороос 150 цогцосыг аврагчид гаргасан гэнэ. Энэ талаар Харьков мужийн онцгой байдлын газрын орлогч дарга Анатолий Торяник мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ. 

 

"Харьков хотод манай аврагчид 98 байршилд нуранги цэвэрлэсэн. Харамсалтай нь энэ үеэр 150 цогцос гаргаж авсан" хэмээн Анатолий Торяник өгүүлсэн байна.

 

Түүний өгүүлснээр, Харьковт Хойд Салтовка, Пятихатки, Жуковский тосгон, Рогань, Горизонт дүүргүүд хамгийн ихээр халдлагад өртсөн гэнэ. Дайн эхэлсэн эхний өдрүүдэд саперууд өдөрт 100-120 дуудлага хүлээн авч, гурван сарын хугацаанд 3000 орчим тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хөөрхий дөө . Амьдрах гэж ядаж байгаа хүмүүсийг алдаг оросыг үзэн ядаж байна
2022-05-26
Путин үйлийн үрээ эдлэх өдөр ирнээ
2022-05-23