Хийн түлш дэлбэрсэн шалтгааныг тогтооно
2012-01-23

 Дархан-Уул аймагт уржигдарын 21.00 цагийн үед хийн түлш дэлбэрч гурван хүн хүнд гэмтсэн талаархи мэдээллийг өмнө нь манай сайт хүргэсэн. Эл ослын шалтгааныг тодруулахаар нийслэлээс Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын мэргэжилтнүүдээс бүрдсэн шинжээчдийн баг Дархан-Уул аймагт   ажиллаж  байгаа билээ. Шинжээчдийн багт ажиллаж буй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  шингэрүүлсэн хий хариуцсан байцаагч  н. Бямбадоржоос ослын шалтгааныг тодруулсан эсэхийг утсаар лавлахад “Хийн түлш дэлбэрсэн шалтгаан нөхцлийг тодруулахаас бид ослын газарт өчигдрөөс ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлт 14 хоногийн дараа гарна”гэсэн мэдээллийг өглөө. Л.Туул
Shuud.mn
Сонин хачин