Лавров: Путиний эрүүл мэнд муудсан гэдэг нь ташаа мэдээлэл
2022-05-30

Сүүлийн үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний биеийн байдал муудсан талаарх мэдээлэл гарах болсон. Харин энэ мэдээлэл нь ташаа гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. 

 

"Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин өдөр бүр олон нийтийн өмнө гарч байгаа. Та бүхэн түүнийг дэлгэцээр гарахыг харж, мэдээллийг нь уншиж, сонсож байгаа. Эрүүл саруул ухаантай хүмүүс түүнийг өвдсөн гэх шинж тэмдэг олж харна гэж бодохгүй байна" хэмээн Лавров Францын TF1 телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Путиний эрүүл мэндийн талаарх мэдээлэл сүүлийн жилүүдэд ихээхэн гарсан бол дайн эхэлснээс хойш Путинийг хавдар өвчин туссан, тун удахгүй эрх мэдлээ шилжүүлнэ гэх мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарч байлаа. Хамгийн сүүлд гэхэд л Украины тагнуулын газрын дарга "Путин хавдар туссан нь үнэн" хэмээн мэдэгдэж байв. 

 

Буданов: Путин хорт хавдартай нь үнэн

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
юу зөөхнөв:
урд шөнө кремлийг тойроод баахан ачааны машаан зогссон зураг байна, юу болов?
2022-05-30