Украины Тусгай алба: Орос цэргүүд давших тушаал өгсөн генералуудаа хөнөөхөд бэлэн байна
2022-05-30

Оросын гэрээт цэргүүд ихээхэн хохирол амсаж байгаагийн улмаас давшихаас татгалзаж байгааг батлах баримт байгаа гэж Украины Аюулгүй байдлын алба мэдэгджээ. Энэ талаар "Украины үнэн" мэдээлсэн байна.

 

Аюулгүй байдлын албаны мэдээлснээр, Донецк мужид давшихаас татгалзсан ОХУ-ын гэрээт цэргүүдийг үргэлжлүүлэн тулалдахыг тушаахаар ирсэн тойргийн командлагч, генерал Валерий Солодчукийг цэргүүд арайтай л буудчихаагүй гэнэ. Цэргүүд байлдахаас татгалзаж, өндөр албан тушаалтнуудыг дэлбэлэхээр заналхийлсэн аж. Тиймээс Оросын генерал тэргүүн шугамаас нэн даруй буцсан гэж Украины Аюулгүй байдлын алба мэдээлжээ.

 

Энд дуулгахад, ОХУ Украин руу халдаж эхэлснээс хойш хэдийнэ 90 хоног өнгөрөөд байна. Энэ хугацаанд ихээхэн хохирол амссан тул Оросын гэрээт цэргүүд Украинаас явах хүсэлтэй байгаа гэж Украины Аюулгүй байдлын алба мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-05-31
Үнэн бхөө. Орос цэргүүд пүтлерын түрэмгий дайныг хүсэхгүй бгаа нь тодорхой бгаа
2022-05-30
Болд:
Путин алуурчин Гитлер ах дүүсээ хөнөөсөн тэнэг дайн дэгдээж гэм зэмгүй хэчнээн олон Украйн Орос цэрэг иргэд эмэгтэйчүүд хүүхдүүд амь үрэгдэж байна аа. Оросын энэ түрэмгийлэлээс болж хил залгаа Финлянд Швед гэсэн жижиг улсууд НАТО-гийн нөмөрт орохоор өргөдөлөө өгсөн байна.
2022-05-30
украйнчууд мундаг юм аа, газар нутгаа алдчихаад мэргэ төлгө тавиад л, ОРОСуудыг бараг ялчихсан байна ш дээ, харамсалтай нь ОРОСУУД давшаад байх юм
2022-05-30
зочин:
Xалимаг цэргүүд нь дагестанчуудтай муудалцан бие биенээ заналхийлж байгаа сурагтай. буриадууд нь чечен цэргүүдтэй таарамж муутай буудалцах дөхсөн гэсэн.
2022-05-30
Эх оронч:
Мэдээж ш дээ. Хүний нутаг руу дайрч байж хэн үхье гэж бодох вэ дээ. Яаж ийж байгаад амьд гарахаа л бодно ш дээ. Харин эх орноо хамгаалж тулалдаж байгаа хүмүүс бол өөр ш дээ. Тэд бол яахаас ч буцахгүй.
2022-05-30
Түрэмгийлэгч улсын цэргүүдийг царай баргар байгаа биз, ойлгомжтой
2022-05-30