АНУ Путиний дарвуулт онгоцуудад хориг тавьжээ
2022-06-03

АНУ-ын Сангийн яам ОХУ-ын элитүүд болон Ерөнхийлөгч Путинтэй холбоотой дарвуулт онгоцнууд болон тэдгээрт үйлчилгээ үзүүлдэг компаниудад хориг тавьжээ. Нийтдээ долоо дарвуулт онгоц, 16 компани, гурван онгоц хоригт өртсөн гэж Евроньюс мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын далбаатай Graceful дарвуулт онгоц болон Кайманы арлуудын далбаатай Olympia дарвуулт онгоцыг Владимир Путинтэй холбоотой гэж АНУ-ын Гадаад хөрөнгийн хяналтын газар үзжээ. Эдгээр онгоцоор Путин хэдэнтээ аялж байсан бөгөөд тухайлбал 2021 онд Хар тэнгист аялахдаа эдгээр онгоцоор аялж байсан гэнэ.

 

Түүнчлэн Оросын Revival of Maritime Traditions болон Limited Liability Company Gelios  компаниудад хамаардаг Shellest болон Nega дарвуулт онгоцуудыг Путинтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Shellest дарвуулт онгоц Путиний Хар тэнгисийн ордон байдаг газарт үе үе зогсдог бол Nega  дарвуулт онгоцыг Путин Оросын хойд хэсгээр аялахдаа ашиглаж байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ardchilal gedeg ner ch hudlaag endees buren itgelee
2022-06-04
Кккк:
Нөгөө ардчилалтай орон чинь хүний хувийн хөрөнгийг хураачихдаг юм байна ш дээ..
2022-06-04
Bolij muu hulgach
2022-06-03
unshigch:
Haana ni darvuul bnaa? Hahahaha.
2022-06-03